Жавхлан Ээжийн чанасан цай Lyrics

Уугаад суухад минь урам сэргээсэн
Уугуул нутгийн минь амттайхан цай
Олон түмний минь ундаа нь болсон
Орчлонд ганцхан ээжийн минь чанасан цай
ДХ: Ай хө
Ээжийн минь амттайхан цай

Нойрон дунд минь үзэгдээд байдаг
Нутгийн минь аагтай амттайхан цай
Хошуу алгасаад зориод очиход минь
Нуруу нь намхан ээжийн минь чанасан цай

ДХ:

Харзны усаар залж чанасан цай
Харийн хүнийг зочилж угцан
Хайлган сэтгэлээрээ амталж сүүлсэн
Хархан нүдтэй ханийн минь чанасан цай

ДХ:

Бяртай эрчүүдийн амталж өссөн
Биеийнх нь чилээг тайлж өгсөн
Бараа нь харагдах нүүдлийн өмнөөс
Бариад л тосдог ээжийн минь чанасан цай

ДХ:с

See also:

107
107.7
Deller Consort In monte Oliveti Lyrics
Andrea Bocelli Las Hojas Muertas (con Veronica Berti) Lyrics