Quiza Jingiin tsuvaa Lyrics

Quiza - Жингийн Цуваа

Нэгэнт эхэлсэн эргэж буцах зам надад үгүй
Хэн юу гэж хэлж байсан ч хэлнэ өөрийн үгээ
Хэн нэгнийг дуурай гэж хэлээд хэрэггүй
Хэнийхээр ч биш өөрийхөөрөө явахад би хэзээд бэлэн
Миний зам дээр хөндөлдөх гэж битгий оролд хамаа
Хэний хүү хэн гэдгээ харуулья тат наад амаа
Хэрүүлээр биш хийсэн дуугаараа өрсөлдье би чамтай
Чадахгүй бол цаанаа мөрөөрөө байж бай хашаандаа
Нэгийгээ үзэлцэнэ нэхий дээлээ уралцана гэж
Цэнхэр дэлгэцээр чи амны зоргоороо буралцана
Хийсэн бүтээлийг минь сонсоод нууцаар чи суралцана
Чадаж байгаад арга үгүй хэмээн би жуумалзана
өөрчлөнө удахгүй би тоглоомын дүрмийг
Ов заль биш авьяас чадвар шийднэ бүхнийг
Өнгөлсөн төмрийг шижир алтнаас ялгаж чаддаг болтол
Өлсгөлөн оюуныг чинь хооллоно би үлэмжийн чанараар

ДХ :
Жингийн цуваа явж л байдаг
Замын ноход хуцаж л байдаг

Нэрийг чинь дахин дурсаж өөд нь татахгүй бүү горьд
Нэгээс илүү чамд олдохгүй миний хишиг хямд
Ингэж явсаар би үлдэнэ үүний эсрэгээр чи сөнөнө
Энэ салбарт арын хаалга байдагүй нь ганц гашуун үнэн
Хүн чанар нь танигдаагүй хамт явья гэж байсан найз нь
Аяганы амсар зуувуу ашиг хайж замаасаа хазайна
Ганц дайчин ганцаардахгүй эцсийг нь үзнэ энэ эрчээрээ
Галав юүлсэн ч гандан буурахгүй дуусна үнэнчээрээ
Хэмнэл сонсоод бүгд сэргэнэ дуу минь үгээрээ бут ниргэнэ
Хэгжүүн гашуун ёж үгийг ойлгохгүй толгой чинь эргэнэ
Хэдхэн цаас бодсоор байгаад тархиний чинь шүүс нь ширгэнэ
Харин миний бодол санаа цоргоороо халин дэврэнэ
Хип Хоп хийж байгаа хэнийг ч надтай харьцуул битгий
Хэнийг сонсож байгааг ажигла зүгээр хэлнэ нэгийг
Хэнээс хуулснийг минь шиншиж олоод надад хэл
Хэнээ тусаж хийрхэж байгааг чинь хүмүүс мэдэг

Дх

Зарим хүмүүс гайхна намайг яагаад дуулаж байна гэж
Хамаатнууд минь айлгана үнэхээр амжилт олж чадахуу гэж
Хобби чинь юм бишүү гэж гэр бүлийнхэн минь зөвлөнө
Хоолоо олж идэж чадахуу гэж сэтгэл нь их зовнино
Уучлаарай миний хонгор энэ зөвхөн миний эхлэл
Айлын маамуунууд намайг юу гэсэн ч удахгүй тэднийг би цэглэнэ
Энэ бол уураараа биш ухаанаараа уралддаг тоглоом
Уулын өөдөө мацаж байхад хөлнөөс татагчид олон
Нэг нь намайг муулж байхад нөгөө нь хүндэлсэн
Гэвч надад ердөө хамаагүй намайг яаж ч үнэлсэн
Хэмнэл утгын авцалдааг хэн ч хийж чадна гэж үү
Цомог гаргах амархан харин зарах л хэцүү
Урт хэл хүзүү орооно энэ чинь тэр тэмцэл бишээ
Би хэлсэн үгийг чинь үл тооно үзүүлнэ үлгэр жишээ
Чи гэхдээ Чойном бишээ дээр нь бүүр хоосон тиймээ
Чиний дэргэдүүр зөрөөд яваад өнгөрнө жингийн тэмээ

See also:

51
51.96
N'Jie Dadoué Lyrics
Whisky Lyrics