Quiza Servvleg Lyrics

Quiza-Seruuleg

Сэрүүлэг (хамт. Цэрэн)

Үг Quiza

Дх: Сэрүүлэг хамгийн сайхан мөчид сэрээнэ
Харин би нойроо харамлан цагаа эвдэнэ
Зүүдэнд учирсан тэр бүсгүйтэй
Уулзмаар санагдана даанч олдохгүй

Өөдөөс ирж яваа бүсгүй үнэн янзтай
Өлөн нүдээр хараагүй ч гэсэн би хандтай
Хар шилний цаанаас түүний харц мэдэгдэхгүй
Харин миний зүрх догдлоно үнэн намбагүй
Секунд өнгөрөх тусам тэр бүсAгүй надад ойртоно
Тэрхэн зуур юу хийж болох вэ гэж бодно
Хийвэл бүү ай айвал бүү хий
Гэж бодоод би түүнлүү харав сүрхий
Өмссөн зүүсэн нь цаанаа нэг л Fashion
Зүс царай бие галбир алхаа гишгээ нь цааш нь
Vгээр хэлшгүй үзгээр бичишгүй
Лүүнзээ гэж тэр байх ярих юмгүй
Намиран намиран түүний үс нь салхинд намирна
Надруу ойртох тусам миний сэтгэл хямрана
Oh s___, тулж ирлээ
Сэрүүлэг дуугараад гэнэт би сэрлээ

Дх

Vргэлжлүүлэн унтаад нөгөө бүсгүйг хайлаа
Хаана ч юм бэ бүү мэд нэг л сонин газар
Чиний дэргэд суугаад яриа өдөх гэтэл
Хамаг бие хөшөөд хэл ам гацна
Гэнэт чамайг хартал эрэгтэй хүн болцон
Ямар сонин юм бэ уг нь чамтай болзоно
Харин тэр хөгшин эрийг би харсан
Нэг л танил гэмээр муу хүн бас халзан
Чиний хойноос чамайг аврахаар
Модон дундуур хайгаад баахан гүйлээ
Хөөсөөр байгаад олж аван явах гэтэл
Харин чи надад явахгүй гэж хэллээ
Чиний нэр хэн бэ танилцья гэхэд
Дүүд дүүд гэдэг гэлээ
Ямар хачин нэр вэ хэдэн настай вэ
Дүүд дүүд дүүд дүүд дүүд дүүд дүүд дүүд

Дх: Сэрүүлэг хамгийн сайхан мөчид сэрээнэ
Харин би нойроо харамлан цагаа эвдэнэ
Зүүдэнд минь учирсан тэр охинтой
Уулзмаар санагдана даанч олдохгүй

Сэрүүлэг хамгийн сайхан мөчид сэрээнэ
Харин би нойроо харамлан цагаа эвдэнэ
Зүүдэндээ харсан тэр охинийг
Дахиад ганцхан хармаар байна

Чамайг хайсаар, шөнөжингөө би зүүдлэнэ
Өглөө болох нь, намайг сэрэхээс өмнө чи олдоосой

Дх: Сэрүүлэг хамгийн сайхан мөчид сэрээнэ
Харин би нойроо харамлан цагаа эвдэнэ
Зүүдэнд учирсан тэр бүсгүйтэй
Уулзмаар санагдана даанч олдохгүй х 2

Хаана байна? Улаанбаатарт чамайг хайлаа
Харсан ч юм шиг нэг л дотно царай
Сэрлээ. Сэрээд ажилруугаа яарна
Гэтэл чамайг гэнэт харав манай даргын эхнэр
Юунд нь болж чи хөгшин хүнтэй
Юунд нь дурлаад түүнтэй суугаа вэ?
Хэдэн төгрөгөнд битгий хууртаарай
Охидуудаа залуу насаа хайрлаж яваарай

Дх: Сэрүүлэг хамгийн сайхан мөчид сэрээнэ
Харин би нойроо харамлан цагаа эвдэнэ
Зүүдэнд учирсан тэр бүсгүйтэй
Уулзмаар санагдана даанч даанч даанч даанч

Сэрүүлэг хамгийн сайхан мөчид сэрээнэ
Харин би нойроо харамлан цагаа эвдэнэ
Зүүдэнд учирсан тэр бүсгүйтэй
Уулзмаар санагдана даанч олдохгүй

See also:

51
51.99
Chorus Who's Sorry Now? Lyrics
Aceite para bebé Fue de vainilla Lyrics