Жавхлан залуугийн дуу Отрын адуучин Lyrics

Удмаас хурдан хүлгийн давхианд
Уургын үзүүрт салхи нь исгэрнээ
Уулын нугийн өвс нь сугсраад
Дөрөө таваг шүргэм байнаа

Адуу минь зүсээрээ сайхан байна даа
Адуучин би жаргаж явнаа

Өвс нь халиурч, үс нь харзлаад
Уулсын дундаа дулаахан байнаа
Туулай сайхан зосортой
Түмэн агт минь тарган байнаа

Адуу минь зүсээрээ сайхан байна даа
Адуучин би жаргаж явнаа

Зөөлөн салхи нь хацар илбээд
Зуны түрүүч хавар ирэхэд
Зуун түмэн адуугаа туугаад
Заяаны амраг чамдаа очно доо

Адуу минь зүсээрээ сайхан байна даа
Адуучин би жаргаж явнаа

Адуу минь зүсээрээ сайхан байна даа
Адуучин би жаргаж явнаа

Адуучин би жаргаж явнаа
Адуучин би жаргаж явнаа

Оруулсан Отрын адуучин Б.Ууганбаяр

See also:

53
53.45
李克勤[hkspop.com] 04. 分岔口 Lyrics
李克勤[hkspop.com] 05. 花落誰家 Lyrics