Жавхлан Тэс мөрөн эжий Lyrics

Эрийн хийморь сэргээсэн
Хүлгийн сайхан удамтай
Эцгийн дүрийг бодогдуулсан
Хүүгийн хайртай тэсийн гол оо
Тэнгэр газраас ивэлсэн сүү
Тэс мөрөн ээжий
Тэнгэр газраас ивэлсэн сүү
Урсаад л урсаад л урсаад байнаа
Мөнхийн ногоон шугуйдаа
Эхийн сэтгэлийн эрчтэй еэ
Мөнгөн сартай урсгалдаа
Эвийн бэлэгдлийг шингээсэн
Тэнгэр газраас ивэлсэн сүү
Тэс мөрөн ээжий
Тэнгэр газраас ивэлсэн сүү
Урсаад л урсаад л урсаад байнаа
Хилийн дээсийг алхахдаа
Харийн хүнийг ундаалаагүй
Холын холдоо аялахдаа
Монгол нутагтаа л буцсан юм
Тэнгэр газраас ивэлсэн сүү
Тэс мөрөн эжий
Тэнгэр газраас ивэлсэн сүү
Урсаад л урсаад л урсаад байнаа
Тэнгэр газраас ивэлсэн сүү
Тэс мөрөн эжий
Тэнгэр газраас ивэлсэн сүү
Урсаад л урсаад л урсаад байнаа
Оруулсан Лхагва

See also:

53
53.45
Anomalie Tunnelblick Lyrics
Demjén Ferenc Jégszív Lyrics