Niciton Uchraliin Horvoo Lyrics

Ug:
Aya:

Надтай учрах гээд уул ус яарнаа
Навчаа дэлгэх гээд ургамал өндөлзөнөө
Сарыг тольдох гээд ус яарнаа
Санаагаа олох гээд хүмүүс тэмүүлнээ

Энэ хорвоо учралын хорвоо
Эргэх улирал нь ч учралын улирлаа
На на на на нанннннааа
Эргэх улирал нь ч учралын улирлаа

Мандсан наранд зулайгаа ээгээд
Манхан хайрханд магнай тэнийнээ
Мөнгөн сарыг долгиондоо шингээгээд
Мөрөн гол шиг мөнхөд эргэнээ

Энэ хорвоо учралын хорвоо
Эргэх улирал нь ч учралын улирлаа
На на на на нанннннааа
Эргэх улирал нь ч учралын улирлаа

Цэцэг навчсаа дэлгэсэн ургамал
Цэнгэлийн дээдийг эдлэн бүжнээ
Зорисон хүссэндээ хүрсэн хүн чи
Зол баяр гэрэлтээд тариа шиг алтарнаа

Энэ хорвоо учралын хорвоо
Эргэх улирал нь ч учралын улирлаа
На на на на нанннннааа
Эргэх улирал нь ч учралын улирлаа

oooo oo oo

Written by Chinzo Updated by Galbadrakh.

See also:

53
53.109
reik No puedo Dejarte de Amar Lyrics
Sinister Perennial Mourning Lyrics