Bold MB Lyrics

"M" Миний зүрхний үгийг хүргэх microphone
"B" Чиний зүрхтэй зэрэг цохилох миний beat
"MB" энэ л нэгэн аялгуут эгшиг
"MB" мөнхийн итгэл орших сэтгэл

Чамд зориулсан хайрын дууг хайлаа R& B, поп
Аль нь юм бол хип хоп эсвэл альтирнатив, рок
Чиний дуртай дуу чинь юу вэ наддаа чи хэлээч
Би мэдэхгүй тэгэхээр өөрөө зохиож дуулъя

"M" Миний зүрхний үгийг хүргэх microphone
"B" Чиний зүрхтэй зэрэг цохилох миний beat
"MB" энэ л нэгэн аялгуут эгшиг
"MB" мөнхийн итгэл орших сэтгэл

Надад хайртайгаа батал гэж чи надаас шаардана
Хайргүй байж магадгүй хэмээн чи дотроо бас хардана
Охин минь чи яг одоо сонсооч би энэ тайзнаас
Олон хүний нүдэн дээр дуулъя би чамд хайртай

"M" Миний зүрхний үгийг хүргэх microphone
"B" Чиний зүрхтэй зэрэг цохилох миний beat
"MB" энэ л нэгэн аялгуут эгшиг
"MB" мөнхийн итгэл орших сэтгэл

Rap:
Надад итгэ энэ бол чухал бусдын яриа үнэн худал
Миний чамайг гэсэн сэтгэл дотор чи минь тухал
Ондоо охинтой юу хэмээн тандана манай найзаас
Хайртай гэдгээ батлaхаар би дуулна чамд тайзаас
Миний чамд зохиосон шүлэг бол энгийн бишээ
Энэ миний сэтгэлийн минь бэлэг энэ бол зөвхөн жишээ
Одоо хүлээгээд яахав охин минь үнэнээ хэлээч
Хайртай гэсэн үгийг чинь хүлээсээр өдийг хүрлээ

"M" Миний зүрхний үгийг хүргэх microphone
"B" Чиний зүрхтэй зэрэг цохилох миний beat
"MB" энэ л нэгэн аялгуут эгшиг
"MB" мөнхийн итгэл орших сэтгэл

"M" Миний зүрхний үгийг хүргэх microphone
"B" Чиний зүрхтэй зэрэг цохилох миний beat
"MB" энэ л нэгэн аялгуут эгшиг
"MB" мөнхийн итгэл орших сэтгэл

See also:

54
54.70
Halim Yazid adik USM Lyrics
Edda A Játék Véget Ér Lyrics