Bold Chin Khair Mini Lyrics

Болд: Чин хайр

Наран жаргахдаа дулаахан илчээ нуун арга болдог
Тэгхэд бүлээн нуусан тэр илчийг
Бороо хааяа хүсээгүй өдөр ихээр дусладаг
Гэхдээ дуртай зөөлөн тэр бороог

Миний ертөнц чамайг илчээр дутаахгүй ээ
Миний сэтгэл бороогоор чамайг дааруулахгүй ээ
Миний зүрхэнд надтай хамт чи минь үүрд үлдвэл
Наран мөнхөд жаргахгүйгээр сэтгэлийг гэрэлтүүлнэ
Чин хайр минь

Уудам хөх тэнгэр хязгааргүй бас үзэсгэлэнтэй
Тийм ээ чамайг юутай ч зүйрлэшгүй ээ
Одод гэрэлтээд шөнийн тэнгэрийг чимдэгийн адил
Өөрийгөө би чамгүйгээр төсөөлөшгүй ээ

Миний ертөнц чамайг илчээр дутаахгүй ээ
Миний сэтгэл бороогоор чамайг дааруулахгүй ээ
Миний зүрхэнд надтай хамт чи минь үүрд үлдвэл
Наран мөнхөд жаргахгүйгээр сэтгэлийг гэрэлтүүлнэ

Тэсгэл алдан гараас чинь зөөлөн атгалаа би ниснээ
Жаргаж төгссөн хайрын түүх хоёул болъё
Чин хайраа

Миний ертөнц чамайг илчээр дутаахгүй ээ
Миний сэтгэл бороогоор чамайг дааруулахгүй ээ
Миний зүрхэнд надтай хамт чи минь үүрд үлдвэл
Наран мөнхөд жаргахгүйгээр сэтгэлийг гэрэлтүүлнэ

See also:

56
56.115
שלום חנוך כל אחד רוצה Lyrics
Tecupae 3 semanas 4 días Lyrics