Batsuh Amlalt Lyrics

Батсүх - Амлалт

Чиний нүдийг сайхан гэдэг
Сэтгэл татах далд увидас нуугдсан
Чиний сэтгэл уярам зөөлөн
Шивнэх салхи бороог зүйрлэмээр

Бусдаас чамайг онцгой гэдэг
Бүхнээс илүү хайрлан дурламаар
Бүхэл шөнөжин энхрийлэн тэвэрмээр
Бусдын харцнаас харамлан халхалмаар

Өмнө минь чи тэр өдөр байгаагаараа
Нүд рүү минь ширтэн зогсоход
Цаг хугацаа зогсон чамдаа
Дурласан юм шүү

Би ганцаараа чиний сайхныг олж харсан
Чи харцаараа зүрхийг минь булаасан
Ийм л хайрыг зүрх минь надаас хайж байсан болохоор
Энэ л хайрынхаа өмнө үнэнчээ
амлая чамдаа, амлая чамдаа

Намайг ширтэх чиний минь харц
Халуун хайраар дүүрэн байдаг
Намайг үнсэх зөөлөн уруулд чинь
Хайр нь бас шингэсэн санагдаад
Мөч бүхнийг хайрлан санадаг
Миний л мэдэх хамгийн сайхан
Зөөлөн булбарай сэтгэл чинь
Зөвхөн зүрхний минь гүнд уусчээ

Өмнө минь чи тэр өдөр байгаагаараа
Нүд рүү минь ширтэн зогсоход
Цаг хугацаа зогсон чамдаа
Дурласан юм шүү

Би ганцаараа чиний сайхныг олж харсан
Чи харцаараа зүрхийг минь булаасан
Ийм л хайрыг зүрх минь надаас хайж байсан болохоор
Энэ л хайрынхаа өмнө үнэнчээ
амлая чамдаа, амлая чамдаа
Ахиад хэзээ ч үгүй ганцхан одоо л амлая
Анх харсан харцыг чинь зүрхэндээ
Анх алдарсан жаргалыг сэтгэлдээ хадгалъя
Би ганцаараа чиний сайхныг олж харсан
Чи харцаараа зүрхийг минь булаасан
Ийм л хайрыг зүрх минь надаас хайж байсан болохоор
Энэ л хайрынхаа өмнө үнэнчээ амлая чамдаа
Энэ л хайрынхаа төлөө, Энэ л хайрынхаа төлөө
Энэ л хайрынхаа төлөө, Энэ л хайрынхаа төлөө

Санах тусмаа би чам руу тэмүүлнэ ээ
Дурлах тусмаа чамайгаа би хайрлана аа

See also:

57
57.59
B'z Deep Kiss Lyrics
Gianluca Gringnani ¿Que Haces Tu? Lyrics