Oyuntulhuur ft. Haynaa [Hantulga.com] Zuudnii uchral Lyrics

Сарны гэрэл орчлонг дүүргээд
Салхины шившээ үсээр чинь наадаад
Шоочхон нүдээрээ чи минь намайг ичээн инээмсэглээд
Хайртай шүү гээд уруул дээр минь үнсэж байна гэж зүүдэллээ

Яг л би чамтайгаа уулзсан юм шиг
Яг л би чамайгаа үнссэн юм шиг
Яг л би чамайгаа тэвэрсэн юм шиг
Зүрх сэтгэл минь уужрах юм

Дурлалын оч орчлонг дүүргээд
Дууны уянга сэтгэлийг минь хөглөөд
Дөлгөөн харцаараа чи минь намайг ширтэн уяраагаад
Дурласан шүү гээд нүдэн дээр минь үнсэж байна гэж зүүдэллээ

Яг л би чамтайгаа уулзсан юм шиг
Яг л би чамайгаа үнссэн юм шиг
Яг л би чамайгаа тэвэрсэн юм шиг
Зүрх сэтгэл минь уужрах юм

Тэргэл саран ододтойгоо хамт
Миний мэндийг чамд минь дамжуулах шиг
Чинийхээ инээмсэглэсэн дүрийг сэтгэлдээ би харж
Чамтай учрах өдрийг тэсэн ядан хүлээх юм

[Дахилт 2х]

See also:

57
57.62
Pay TV Trendy Discoteque Lyrics
FINIST New Generation Lyrics