Javhlan Amidral Lyrics

Самандын Жавхлан

Амьдрал

Хүү нь ээждээ эрхэлсэн
Хүсээд ирэхгүй тавилан минь
Хүний дайтай явахсан гээд
Хүлгийн жолоогоо татсангүй

Ай амьдрал минь ээ чи
Аялгуут дуу хуур минь
Үнэнтэй худалтай
орчлонг үйгүйлэх юм

Дуйлмаас олдсон тавилан гээд
Дуулаад уяраад ухаажсан
Дундуур жаргалыг дүүргэхгээд
Дуулж л яваа заяа минь

Ай амьдрал минь ээ чи
Аялгуут дуу хуур минь
Хатуутай зөөлөнтэй
Хорвоог аргадах юм

Наран дэлхийг гийгүүлсэн
Намайг тойрсон амьдрал минь
Нас нь залуухан мөрөөдөлд минь
Жигүүр нэмсэн амьдрал минь

Ай амьдрал минь ээ чи
Аялгуут дуу хуур минь
Алдаатай оноотой
Амьдралын зам минь дээ

Алдаатай оноотой
Амьдралын зам минь дээ

Алдаатай оноотой
Амьдрал минь хөвөрсөөр

Бичлэг нэмсэн: Ганбаатарын Азжаргал

See also:

57
57.66
Joan Armatrading Let's Talk About Us Lyrics
T.S.O.L. Let Me Go Lyrics