BX Төгс төгөлдөр гоо Lyrics

Өглөө инээсэн царай чинь энэ өрөөнд
Өчигдөрийн учрал сүрчгийн үнэртэй ялдамхан байсан
Үдшээр уянгалсан зөөлхөн аялгуу
Шөнөжин зүүдлэгдэж надад өдөр нь мөрөөдөгдөнө
Үсээ задгайлсан танхил чамтайгаа би
Үүлэн дээгүүр хамт эрхлэнэ гэж би төсөөлөх юм
Улбар ягаахан тэнгэрийн хаяа руу
Уусан шингэж миний мөрөөдөл чамтай хамт ниснэ

Төгс төгөлдөр гоо үзэсгэлэнтэй
Саруул ухаан ялдам харц
Сайхан чамайг биширнэ
Тунгалаг ариухан тансаг яруухан
Цэцэгсийн ариун үнэрт
Цэвэрхэн чамайг би бодно
Мөнхийн шидэт сарнайг чи
Миний зүрхэнд дэлбээлүүлж
Мөрөөдлийн торгон жигүүрээр
Мөнгөн сарны зүг нислээ
Хаанаас чи ирсэн юм бэ?
Харц нүдийг минь булаагаад
Үргэлж чиний үзэсгэлэн гоог дуулая
Үүрийн туяа минь гийгээч
Үдшийн оддыг атаархуул
Он цагийн урсгалд чи минь
Төгс төгөлдөр

Солонгын гэрэлтэй хөөцөлдөнхөн тоглох
Хонгорхон эрвээхий чи надад түүний тухай яриач
Тунгалаг болорхон тэрний минь харцнаас
Хайрын ялдам туяа гэрэлтэн сууна гэж чи хэлээч
Нарсан шугуйн гүнд намрын бороо чи орооч
Надад түүний нандин нууцыг шивнэнхэн яриач
Намуухан салхи нь зөөлхнөөр аргадаад
Чиний үзэсгэлэн гоог надад магтан дуулж өгөөрэй

Төгс төгөлдөр гоо үзэсгэлэнтэй
Саруул ухаан ялдам харц
Сайхан чамайг биширнэ
Тунгалаг ариухан тансаг яруухан
Цэцэгсийн ариун үнэрт
Цэвэрхэн чамайг би бодно
Мөнхийн шидэт сарнайг чи
Миний зүрхэнд дэлбээлүүлж
Мөрөөдлийн торгон жигүүрээр
Мөнгөн сарны зүг нислээ
Хаанаас чи ирсэн юм бэ?
Харц нүдийг минь булаагаад
Үргэлж чиний үзэсгэлэн гоог дуулая
Үүрийн туяа минь гийгээч
Үдшийн оддыг атаархуул
Он цагийн урсгалд чи минь
Төгс төгөлдөр

See also:

58
58.16
Def Räädu feat. J.O.C. Mis värk on (Originaal) Lyrics
Patty Smyth & Don Henley Sometimes Love Just Ain´t Enough Lyrics