Ebi Amga Boogi Para Shuteen Lyrics

Цав цагаахан сэвсгэрхэн цас
Цонхны цаанаас будранхан байна
Цантсан цонхоо би ширтэн ширтсээр
Чиний тухай бодонхон сууна

Хайрт минь чи намайг сонсооч
Зүүд нойронд минь ирдэг шүү
Чи миний анхны хайр дурлал биш ч гэсэн
Чи миний шүтээн билээ

Өнглөг цас хаяланхан бууж
Өөрийн ирэхгүй сэтгэл догдлуулж
(сэтгэл догдлуулж)
Царайлаг чи минь нүдэнд үзэгдээд
Цохилох зүрхийг юунд эзэмдэнэ вэ
(хайрт минь)

Хайрт минь чи намайг сонсооч
Зүүд нойронд минь ирдэг шүү
Чи миний анхны хайр дурлал биш ч гэсэн
Чи миний шүтээн билээ

Шинхэн орсон цаснаар алхах даа
Чиний дүрийг сэтгэлдээ тээсээр
Цонхны чинь доор догдлон зогсохдоо
Хайрын харцийг би олж харсан
(чамайгаа харсан)

Хайрт минь чи намайг сонсооч
Зүүд нойронд минь ирдэг шүү
Чи миний анхны хайр дурлал биш ч гэсэн
Чи миний шүтээн билээ

Чи миний анхны хайр дурлал биш ч гэсэн
Чи миний шүтээн билээ
Чи миний шүтээн билээ

See also:

58
58.85
Duy Khánh Những Chiều Không Có Em Lyrics
Padi - sakti Jika Engkau Bersedih Lyrics