Camerton Салхинд шивнэсэн үг Lyrics

Сөгдөн хэлсэн үгийг минь чи сонсоо юу
Хайрын үгийг минь чи минь ойлгоо юу, хонгор минь

Өвдөг сөгдөн чиний өмнө чамайг ширтэн хайр гуйж
Хүрэшгүй хол уруулыг чинь
Хүсэн байж би сөгдье
Сарны гэрэлд чиний өмнө
Сайхан чамаасаа амьдрал гуйж
Зүүд амьлуулж чамтайгаа
Зүрхнийхээ угаас хайрлья

Дх:Сөгдөн хэлсэн үгийг минь чи сонсоо юу
Чи минь ойлгоо юу,
Хайрын үгийг чамд минь
Хайж очин хэлээ юу, хонгор минь

Цэцэг шиг чиний өмнө
Сэмрэн ганцхан жаргал гуйж
Хязгааргүй мөрөөдлийн зүг
Хамтдаа хөтлөлцөн очоод
Навчис шиг чиний өмнө
Хатаж унасан ч хүлээх гэж
Мөрөн дээр чинь би унан
Мөнхөд чамайгаа хайрлья, хайрт минь

Дх:Сөгдөн хэлсэн үгийг минь чи сонсоо юу
Чи минь ойлгоо юу,
Хайрын үгийг чамд минь
Хайж очин хэлээ юу, хонгор минь

Үдшийн тэнгэрийн доор чамд хайртай гэж хэлэхэд
Цэцэгс сэргээд, сэргээд
Үнэн ч ариун гэгээн бүхнээ чамд зориулдгийг минь чи зөвшөөрөөч, зөвшөөрөөч
Хайртай гэдгийг минь чи минь ойлгооч

Дх:Сөгдөн хэлсэн үгийг минь чи сонсоо юу
Чи минь ойлгоо юу,
Хайрын үгийг чамд минь
Хайж очин хэлээ юу, хонгор минь

Чи минь ойлгоо юу,
Чи сонсоо юу, хонгор минь
Хайрт минь, хайрт минь

See also:

59
59.63
04 50 Cent ft. Akon I´ll Still Will Kill Lyrics
James Blunt 1973 (Exclu) Lyrics