Quiza Ft. Bold & Asian Shop & Byambaa Party Animals Lyrics

Дахилт
Өнгөрсөн өдрүүдэд баярласан тансагласан
Маргааш гэвч өлсөх бий даарах бий уйлах бий

Шилэн баарны лангуунд хар шил зүүсэн ганган залуу
Орж ирсэн охидыг ажиглан дугаарлан сууна
Хийдэг ажил нь юу билээ өдөр шөнөгүй шоудана
Өдөр болгон наргиан цэнгээн баар pub-нд үзэгдэнэ
Ингэж тэгэж энэ тэрүүгээр өдөр хоногийг үрнэ
Удахгүй 30 хүрлээ ингэхэд дотроо чи юу бодно
Эцэг эхийн буянд хэдэн жил сурсан гадаадад л
Халтар англи хэлтэй болоод сэтгэл чинь ханаад л
Өөртэйгээ таарсан үзэл нийлсэн хэдэн найзтай
Гаднаас нь харахад компаний захирлууд мэт ааштай
Эцэг эх чинь зээл тавин чамд бүхнээ зориулсан
Хэнээс ч дутахгүй чадвартай болгох гэж хичээсэн
Шоучдын амьдрал охидын нүдэнд тансаг харагдана
Шоучдын тархи нь миний нүдэнд хоосон үзэгдэнэ
Шоучдын түрийвч охидын нүдэнд дүүрэн мэдрэгдэнэ
Шоучдын нас нь өнөөдөрөөс цаашаагаа бүрэлзэнэ

Дахилт

Тэнэгийн дотор уужуу гэгчээр чиний царай амгалан
Давгүй охид таараад дагуулж явах нь мянган жаргалан
Бяцхан жаал амьдрахын төлөө хар зах дээр тэр тэмцэлдэнэ
Тэгэхэд чиний арчаагүй байдал инээд биш эмгэнэл
Хар тамхи болохгүй бүхнийг баярхаж чи хэрэглэнэ
Өөртөө гол нь биш бусдад гайхуулахын тулд чи эзэмшинэ
Жаргал даахгүй зовлон гэж амьдралаас чи тасрах нь
Улаанбаатарын шоучин гэдэг нэрээрээ бахархана
Өдөржин үсээ гельдэнэ
Оройжин охидыг элдэнэ
Шоудахаар гарахдаа хэн нэгнээс нь чи мөнгө зээлдэнэ
Угласан пүүз adidas өмссөн жиинс levi's
Гэвч чиний байгаа байдал чинь худлаа made in China
Оройжин тэнд ангуучлан явах ая нь trance
Үүрээр тэндээс гарна өмнөх дэлгүүрээс авна trust
Хийдэг ажил нь юу билээ баян айлын хүүхэд
Үнэн хэргтээ эцэг нь идсэн хэргээр шүүгдэнэ

Дахилт

Нийтэд алдаршсан нэр чинь Улаанбаатарын шоучин
Нэгнийг харж нөгөөг мартсан хоёр нүүртэй сармагчин
Шоучин омгийхон мөнгө үрсэн ертөнцийхөн
Ганц хоёр оргилон нүдэлсэн ангуучин чихдэлтийхэн
Өөрсдөө ямарч орлогогүй юм байж үргүй зарлага гаргана
Өнөөдөр та тансаглав гэвч маргааш уйлах бий
Бүх зүйлээ хайр харамгүй гэр бүл чинь чамд зориулсан
Харин чи тэдний ачийг хариулан хар тамхинд орсон
Чиний ээж нойроо хасан байж хүлээнэ чамайг гэртээ
Чи тэгэхэд бааранд орсон хэнтэй ч ...................... жүжиглэнэ
Хэн чамд ингэж сургав хамрандаа баас түрхэхийг
Юу дутлаа гэж та бүхэн сонгов шоучин амьдралыг
Орон гэргүй мэт найзуудаараа хэсэн тойрно
Олдоод байвал бүү зогсоно тэр хэдэн өдрөөр чойрно
Залуу нас дахиж үл олдоно цаг тутам чамаас холдоно
Хөгшин эцгээсээ өдийг хүртэл ичилгүй хоолоо горьдоно

Дахилт х3

Тэнэгийн дотор уужуу гэгчээр чиний царай амгалан

See also:

59
59.83
Amanda Miguel y Diego Verdager Diego Verdaguer Lyrics
The Upper Room Once For Me Lyrics