Quiza Hiimoriin san Lyrics

Болжээ одоо Quiza богд мэт цацах гээгүй боорцог
Бодоо Данзан хоёр шиг богшгын ганзгийн тайзнаа
Урагшаа биш хойшоо уралдаж байгаа бүх одуудад туршъя
Тайзан дээрээс *** *** урлаг одууд ****

Нэг тэгээд хап хийж зүйлийн одоо яг хэлсэн
Нэг үг болгон чамайг өөднө татна цуг хийнэ
Хиг ёг даръя хуучин бүхний нуга
Хэдий гашуун ч гэсэн бид зөвхөн хэлнэ үнэнийг
Хөдөө Ховд Хөвсгөл Увс орон даяар бүгд
Хөлөө гарөө нэгэн жигд хөдөлгөөрэй намайг дага
Хэн бэ? гэж жиг жуг хийгээд яахав шог
Зүгээр бид №1
Нүүгээд шаг тэгээд мад

Ноён Quiza ирлээ нохой хорь
Ном айлдана
Бүгд гүн нойрноосоо сэрлээ
Сонгуулийн дүн гарлаа
Энэ удаа яллаа
Ноён Quiza 200%-ийн саналаар
АХ, ХУ намууд түүх болон үлдлээ
Мах, сүүний үнэ огцом буурлаа
Түр зуур хийж байгаа зүйлээ орхиод
Өр шир, өвчин зовлонгоо мартаад
Халтуураа хийхдээ Hummer жипэн дотроо
Хаана л бол хаана ноён Quiza-г бүгдсонсоно
Гэр, байр, хашаа байшин, транщейндээ, эх орон, хээр тал эрээн байж төртэй
Хар Хорин, Нарантуул, түц, лангуунууд,
Ядуу баян дарга цэрэг
Яам сайдууд доргионо
Эмнэлэг сургууль цэцэрлэг
Цэргийн ангиуд жагсана
Эндэж алдсан нөхдүүд Ганц Худаг чагнана

Дахилт х2
Бид Реп дуулж байна
Бүгд сонс
Байраа сууриа хайж байна
Pop, Rock
Залуу хүнийг сонгоод
Заавал сонс
Бүх юм чөлөөтэй
Хип Хоп-д нэгэн нөлөөтэй (за)

Бүгд зэрэг Хөл зэрэг хөдөлж байгаа бөгс зэрэг
Гараа дээшээ савлаад үсэргээрэй хөл дээрээ
Бүгд чимээгээрээ байшинг нураая бүжгээрээ
Охид хөвгүүд өрсөлдөөрэй бүжгээрээ
DJ-г дэмжээрэй сүжгээрээ
Гагнасан гинжийг таслаарай хүчээрээ
Үелзүүр бас чичиргээ, үндэсний бас үсэргээ
Казак, Буриад, Өвөрмонголтойгоо холимог хамаагүй ээ
Хайр сэтгэл, ах зах, ёс жаяг, Будда
Мөнгө төгрөг, ажил хэрэг, үр хүүхдээ мартаад
Галзуу оргиоё газар доргиоё
Ганцхан оройг зуу татаад чангалья зоригоо
Дөнгөж төрсөн хүүхдүүд орон дотроо
Алдаж эндсэн нөхдүүд торон дотроо
Сонгогдсон 76 ордон дотроо
Бэлчээртэй хээр малчид бүгд доргионо
Би хаана байна мэдээлэлийн сувгаар
Орон даяар хүүхдүүд намайг ирэх сургаар
Сонин бүхэн чимэглэнэ зөвхөн миний зургаар
Охидууд хүзүүнээс татна уургаар

Дахилт x2

Үйлдвэр кабинетийн жирийн нэгэн жаал
Үгээ эхэлж үзэл бодлоо илэрхийлье эрхэм таньд
Хэт нутаг, хэрэг зоригоо танилцуулъя
Хэт богино долгионоор
Хэнгэрэгийг чинь цоолъё

Хэн нь хэнийг будаа болгож байгаа нь сонин биш
Шүүж байгаа хүн нь эцсийн эцэст сонин биш
Зөвхөн 10-н жилийн хүүхдүүд сонсдог биш
Миний тоглолтын тасалбар СD биш

Энхтайваний гүүрэн доорх дунд голын жараахай би
Эрх чөлөөний хөшөөн дээрх цагаан тагтаа
Нацагдоржийн нутаг
Сүүдэр цармын цэцэг
Гудамжны яруу найргийн загалмайлсан эцэг

Энд бүгд үлдэнэ өглөө болтол
Хэмнэл бүжинэ хөлөө чилтэл
Эрүүл байгаа нь тасарч унатал
Их зантай нэгэн нь сөхөрч унатал

Дахилт x2

See also:

59
59.83
CAFE TACVBA & Chetes Chetes-16DFebrero(meme) Lyrics
7 dias despues Viejos Tiempos Lyrics