Lumino Bayarlalaa uhaarlaa Lyrics

Lumino - Баярлалаа, ухаарлаа

Энэ хорвоо ертөнц дээр биеэ олон мэндэлчихээд
Ээж аавын хайрыг хувааж хувааж эдэлчихээд
Би гэдэг хүн чинь нүгэл буян эдэлсэн
Алаг хорвоогийн саарал тоосонд нүдүүлж даруулж
Аавын хүү адтай гэдгээ олонд бас харуулж
Бусдын нэгэн адил би амьдарч л явна
Санаа муутай зарим хэсэг нь яван яван хатна
Хатна гэсэн хүний горьдлого бүр мөсөн тасрана
Амьдралын утга учрыг би ойлгосон
Ачлалт ээж таньдаа би рашаан бариад очихсон
Нас ахин томрох тусам амьдрал мэдэрсээр
Ус бодолд эзгүй гэдэгт би итгэсээр
Цаг хугацаа улиран одож амьдрал хэвийн эргэсээр
Харин тэгэхэд миний тархи шинийг сэтгэсээр
Алаг хорвоод төрүүлсэн ээж аавдаа гялаалаа
Үүрд надтай хамт байх хүн бүхэнд баярлалаа

Дх:
Ээж аавдаа бид бүхэн маш их хайртай
Хүн бүхэнтэй адил маш их хайртай
Эцэг хүмүүний хорвоо гэж ялгалгүй
Төрсөн эцэг эхээ хайрлахгүй байхгүй аргагүй ээ (2x)

Төрж өссөн газар минь энэ саарал хотдоо
Би яг зогсож байна төрсөн газраа одоо
Хөлд орсон цагаасаа л энд л би өссөн
Шалдар бултар яван сургуулиа нэг юм төгссөн
Хорь хүртэл амьдрахдаа түмэн зүйлд автахдаа
Хийсэний дараа гэмшдэг сая л нэг ухаарлаа
Олон охинд хайртай гэдгээ хэлж байснаа бодлоо
Олон охиноос хайртай гэдгээ буман удаа сонслоо
Амьдралын минь гишгэх зураас алган дээр минь байна
Хүний биеийг олоод төрсөн цагаас эхлэн би хайна
Айна гэдэг зүйлийг би тас мартлаа
Хийсэн юмтай хүн болохоо нөхддөө би харууллаа
Алаг хорвоод төрүүлсэн ээж аавдаа гялаалаа
Үүрд надтай хамт байх хүн бүхэнд баярлалаа
Алаг хорвоод төрүүлсэн ээж аавдаа гялаалаа
Үүрд надтай хамт байх найз нартаа баярлалаа

Дх:
Ээж аавдаа бид бүхэн маш их хайртай
Хүн бүхэнтэй адил маш их хайртай
Эцэг хүмүүний хорвоо гэж ялгалгүй
Төрсөн эцэг эхээ хайрлахгүй байхгүй аргагүй ээ (2x)

Ээж минь ээж минь хүү нь танийгаа
Мөнхрүүлье ч гэсэн чадахгүй л юм даа
Алаг эрээн хорвоогийн амьдралын нухчаандаа
Та минь дарагдаж улам улам бөхийх юм даа
Дандаа зүггүй байсан миний бага нас
Үргэлж багшаар дуудуулж танийг дандаа зовоодог
Муу сурна муухай бичнэ худлаа ярьна хүүхэд зодно
Орой үдэш гадуур тэнэж хаяа нойргүй хонуулна
Энэ бүхнээс авхуулаад их л зовоож явлаа
Энэ бүхнийг ойлгож явдаг ээж таньдаа баярлалаа
Хүн хорвоод мэндлэхдээ өөрөө уйлж ирдэг бол
Өрөөл бусдыг уйлуулж хорвоогоос халих юм
Алаг хорвоод төрүүлсэн ээж аавдаа гялаалаа
Надтай хамт үүрд байх хүн бүхэнд баярлалаа
Алаг хорвоод төрүүлсэн ээж аавдаа гялаалаа
Надтай хамт үүрд байх найз нартаа баярлалаа

Дх:
Ээж аавдаа бид бүхэн маш их хайртай
Хүн бүхэнтэй адил маш их хайртай
Эцэг хүмүүний хорвоо гэж ялгалгүй
Төрсөн эцэг эхээ хайрлахгүй байхгүй аргагүй ээ (4x)

See also:

59
59.83
Lumino Bayarlalaa Uhaaralaa Lyrics
American Analog Set Know by Heart Lyrics