Mongoliin unertei salhi Javhlan Lyrics

Монголын vнэртэй салхи
Дуучин С.Жавхлан
Шvлгийг Ш.Гvрбазар
Хєгжмийг Т.Сэр-Од

Омог цэнхэр эгшиглэн амар амгалан дуун
Одонд vvрсэх хvлэг айлын бараа
Саяхан тэнцсэн унага Монголоо эрэн янцгаахад
Ижий гvvний эргэцээнд нь сэтгэл минь сэмэрлээ

Гvнж анирхан чимээ домог шивнэсэн
Гvйгvvл цэнхэр салхи минь Монголын vнэртэй
Атгаад хадгалж болдоггvй нутгийн цэнхэр салхи минь миний амьсгалаа
Нас насны сонорт ухаан учирласан
Намрын хєх салхи минь аавын vнэртэй
Гуйгаад vнсvvлж болдоггvй нутгийн цэнхэр салхи минь
Миний амьсгалаа, миний амиа

Шуурах нь хvртэл сонсголон, энэр энэрхvйн дуу
Шувуу буцах чимээ, намрын нуураа
Дэргэд шивнэсэн горхи, намайг орхин холдоход
Дагаад гvймээр урсгал нь санаанд минь хоцорно

Гvнж анирхан чимээ домог шивнэсэн
Гvйгvvл цэнхэр салхи минь Монголын vнэртэй
Атгаад хадгалж болдоггvй нутгийн цэнхэр салхи минь миний амьсгалаа
Энгэр дулаан євєртєє намайг аргадсан
Эгшиг чимээн салхи минь ээжийн vнэртэй
Євєрлєєд буцаж болдоггvй нутгийн буурал салхи минь
Миний Монголоо, миний амиа

Гэр тойрон анирлах бор талын шившээ
Гэгээ vнсэх єглєє миний хаваржаа
Сэрвээ цайруулсан улирлал насны санаанд сэнгэнэхэд
Сэтгэл цангах салхиндаа нутгаараа амьсгална

Гvнж анирхан чимээ домог шивнэсэн
Гvйгvvл цэнхэр салхи минь Монголын vнэртэй
Атгаад хадгалж болдоггvй нутгийн цэнхэр салхи минь миний амьсгалаа
Нас насны хацарт намайг vнсдэг
Нутгийн эрээн салхи миний vнэртэй
Vрээ vлдээж vнсvvлэх нутгийн эрдэнэ салхи минь
Миний амьсгалаа, миний амиа

See also:

67
67.28
Joliet Jake Blues Everybody Needs Somebody to Love Lyrics
Mari Trini Ayúdala Lyrics