Javhlan Shuuderhen Lyrics

Хонгорхон шїїдэр цэцэг чи минь хаана явна вэ
Хїслээр болоогїй чи бид хоёрын дурлалыг
Хожмын єдєр эргэн санан дурсахад
Халуухан ч байж дээ яг л зунаараа

Хонгорхон шїїдэр цэцэг ìèíü чи минь хаана явна вэ
Халуухан хайрын минь эзэн чи минь хаана явна вэ

Энхрийхэн шїїдэр цэцэг чи минь хаана явна вэ
Эмзэг ариухан чи бид хоёрын хайрыг
Уртхан шєнєєр эргэн санан дурсахад
Уянгатай ч байж дээ тийм нэг яруухан

Хонгорхон шїїдэр цэцэг ìèíü чи минь хаана явна вэ
Халуухан хайрын минь эзэн чи минь хаана явна вэ

Саглагархан моддын доор хоёулханаа хамт зогсоод
Сувдран орох борооны дусалд гараа тосоод
Хэзээ ч хувиршгїй хайрын тїїхээ ярилцаад
Жаргалтай л байснаа чи минь санаач

Хонгорхон шїїдэр цэцэг ìèíü чи минь хаана явна вэ
Халуухан хайрын минь эзэн чи минь хаана явна вэ

Хонгорхон шїїдэр цэцэг ìèíü чи минь хаана явна вэ
Халуухан хайрын минь эзэн чи минь хаана явна вэ

See also:

70
70.70
Sub Radical No Me Gusta Lyrics
ICP Nothing's Left Lyrics