Баясгалан Чамайгаа санана Lyrics

Дуулах дууны аялгуу шигээ
Дэндүү сайхан чамдаа би
Миний гэсэн бүхнээ зориулж
Мэлмий тольтондоо мөнхлөн хайрлая
Дахилт
Зүгээр зүгээрхэн чамайгаа
Зүйргүй ихээр санаад байна.
Зөн билгийн совингоор ч
Зүүдээ манан хайрлаад байна.

Аялах дууны эгшиг шигээ
Амьдралын гэгээ чамдаа би
Сайхан гэсэн бүхнээ зориулж
Сэтгэлийн тольтондоо санан хайрлая

Зүгээр зүгээрхэн чамайгаа
Зүйргүй ихээр санаад байна.
Зөн билгийн совингоор ч
Зүүдээ манан хайрлаад байна.

Хайрлах дууны уянга шигээ
Хамгаас хайртай чамдаа би
Өөрийн гэсэн бүхнээ зориулж
Өр зүрхэндээ дуулан хайрлая

Зүгээр зүгээрхэн чамайгаа
Зүйргүй ихээр санаад байна.
Зөн билгийн совингоор ч
Зүүдээ манан хайрлаад байна.

Хослох дууны хөг шигээ
Хорвоогийн гэгээ чамдаа би
Нандин гэсэн бүхнээ зориулж
Нарт орчлонд дурлан хайрлая.

Зүгээр зүгээрхэн чамайгаа
Зүйргүй ихээр санаад байна.
Зөн билгийн совингоор ч
Зүүдээ манан хайрлаад байна.

Тооноод зориулав.

See also:

73
73.105
Todd Snider Keep off the Grass Lyrics
Chinbolor Zurhend temuuleh setgel Lyrics