Delgermaa Itgeliin gereltei amrag Lyrics

Бодлын салхи сэвэлзэж хонгор чамдаа яарсан
Бороотой үдшүүд энгэр цээжинд жаргалын туяатай
Алдуурсан унага шиг сар жилүүд цахилан цахилан одоод
Амьдрал мөрөн долгилсоор л байна даа амраг минь дээ

Сэтгэлийн сүмэн чам руу урсах юм даа
Итгэлийн гэрэлтэй амраг чамдаа би хайртай

Уруулын баланд согтож чинийхээ хүзүүнд эрхэлсэн
Улирлын сайхан хорвоогийн өдөр бүхэн цэнгэлтэй
Харайн одох шиг сар жилүүд дэгдэн дэгдэн холдлоо ч
Хайрын шувууд чамдаа л дэвнэ дээ амраг минь дээ

Сэтгэлийн сүмэн чам руу урсах юм даа
Итгэлийн гэрэлтэй амраг чамдаа би хайртай

Учирлын сайханд догдолж оддыг хэлхэлж ирдэг
Уяран гэгэлзэх чи минь гэгээн тэнгэрт хүндээ
Эргэн буцах сар жилүүд нисэн нисэн холдлоо ч
Энэхэн тавилан насан мөнхийн хайр даа амраг минь дээ

Сэтгэлийн сүмэн чам руу урсах юм даа
Итгэлийн гэрэлтэй амраг чамдаа би хайртай
Сэтгэлийн сүмэн чам руу урсах юм даа
Итгэлийн гэрэлтэй амраг чамдаа би хайртай

Бичсэн Ч.Нямсүрэн

See also:

73
73.105
Chinbolor Zurhend temuuleh setgel Lyrics
Si alguna vez La Factoria ft Eddie Lover Lyrics