Javhlan Setgelees Ersen Hair Lyrics

Хайрын цэцэрлэгт навчис алтраад
Хайлган бодол минь чамайгаа дурсана
Энхрий насаа би харцнаас чинь эрлээ дээ
Хонгор насаа чи хайраас минь эрээрэй
Бидэн хоёрын нандин сэтгэл
Арван найман нас шиг залуухан
Бидэн хоёрын хайрын сэтгэл
Арван тавны сар шиг гэрэлтэнэ.
Үдшийн болзоонд монос цэцэглээд
Үес үесхэн чамайгаа энхрийлнэ
Алдрай насаа би сэтгэлээс чинь эрлээ дээ
Айлхан насаа чи бодлоос минь эрээрэй
Бидэн хоёрын нандин сэтгэл
Арван найман нас шиг залуухан
Бидэн хоёрын хайрын сэтгэл
Арван тавны сар шиг гэрэлтэнэ.
Гэрлийн ертөнцөд хосууд зугаалаад
Гэнэ гэнэхэн чамайгаа мөрөөднө
Гэнэн насаа би зүүднээс чинь эрлээ дээ
Гэгээн насаа чи зүрхнээс минь эрээрэй
Бидэн хоёрын нандин сэтгэл
Арван найман нас шиг залуухан
Бидэн хоёрын хайрын сэтгэл
Арван тавны сар шиг гэрэлтэнэ.
Бидэн хоёрын нандин сэтгэл
Арван найман нас шиг залуухан
Бидэн хоёрын хайрын сэтгэл
Арван тавны сар шиг гэрэлтэнэ.

Бичсэн Ч. Нямсүрэн

See also:

73
73.105
Aretha Franklin dont waste your time (with mary j blige) Lyrics
Todd Snider Betty Was Black (& Willie Was White) Lyrics