Nomin Talst Chamaig Sanahdaa Lyrics

Алс хол хүний нутагт суугаа
Амраг жаахан чамдаа би зориулж
Чинийхээ дуртай нэгэн сайхан дууг
Чин зүрхнээсээ дуулж билээ.

Чамдаа яарсан сэтгэл далайгаас их ч
Битгий удаарай гэж хэлж чадахгүй
Дуулсан дуу минь чамд минь хайр болон хүрээд
Хайр минь чам дээр бороо болон дуслаг

Санаж байна уу анхны учралаа
Сайхан дуу чамдаа аялж єгснийг
Холын холыг зорьсоор чи минь одсон ч
Хунгийн сүрэг адил буцаад наддаа ирээч

Чи минь эмзэг шүү битгий даараарай
Намайгаа санахдаа битгий уйлаарай
Чамайг минь байхгүйд цаг хүртэл явдаггүй ч
Чи минь наддаа эргээд ирнэ дээ

Санаж байна уу анхны учралаа
Сайхан дуу чамдаа аялж єгснийг
Холын холыг зорьсоор чи минь одсон ч
Хунгийн сүрэг адил буцаад наддаа ирээч

Алс хол хүний нутагт суугаа
Амраг жаахан чамдаа би зориулж
Чинийхээ дуртай нэгэн сайхан дууг
Чин зүрхнээсээ дуулж билээ.

Би чамдаа
Сэтгэлийн үгээ чамдаа би чинь хэлье
Зүрхний дуугаа ганцхан чамдаа дуулъя
Чиний сэтгэлийг єєртєє татах гээд
Дурлаж бичсэн шүлэг минь билээ

See also:

78
78.12
Les Chansons d'amour Les yeux au ciel Lyrics
Les Chansons d'amour La distance Lyrics