Отгоо Чамд зориулъя Lyrics

Үүр шөний зүүдэнд
Учирсан тэр зөөлөн харцийг
Өөрийг минь хайрлах харц гэж
Зүрхэндээ би шивнэсэн

Саран намайг сонссон
Салхинд шивнэж хэлсэн
Санаандгүйгээр чамтай
Тэр өдөр уулзсан

Дахилт:
Хайраа өгсөн гэж чи надад шивнэсэн
Хамтдаа бүхнийг туулы гэж хэлсэн
Амьдрал бидэнд заяасан энэ хайрыг
Амтлаад хоёулаа туулы гэж хэлсэн

Хайрт минь чамдаа би хайртай

Хайр хамгаас хүчтэйг
Хамт байхдаа мэдэрсэн
Хамгийн жаргалтай мөчүүд
Чамтай минь хамт байдаг

Уурлуулж гомдоодог бол
Уучилж намайг аргадаарай
Ухаанаар бүгдийг тунгааж
Урагшаа тэмүүлж амьдаръя

Дахилт:
Хайраа өгсөн гэж би чамд шивнэсэн
Хамтдаа бүхнийг туулы гэж шийдсэн
Амьдрал бидэнд заяасан энэ хайрийг
Амтлаад хоёулаа туулы гэж шийдсэн

Хайрт минь чамдаа би хайртай

Хайраа өгсөн гэж чи надад хэлсэн
Хамтдаа бүхнийг туулы гэж шийдсэн
Амьдрал бидэнд заяасан энэ хайрийг
Амтлаад хоёулаа туулы гэж шийдсэн
Хайрт минь чамдаа би хайртай

See also:

78
78.25
Tupac U Can Be Touched Lyrics
Kenny Loggins I'm Alright (Theme from Caddyshack) - Kenny Loggins Lyrics