Camerton Lyrics

Өдөржин хамтдаа зугаалсан өдрийн наран минь
Өглөө болтол хүлээгээч
Оройжин цугтаа зугаалсан хайрын тэнгэр минь
Од гийхэд зүүдэнд уулзья

Салхи нь саатам намуухан дөлгөөн үдэш минь
Саран шингэтэл хүлээгээч
Сар жилээр бодоогдох түүний минь царай
Сайхан нь үргэлж тодроод байх юм Х2

Дахилт
Зүрхийг минь эзэмдсэн хайрт минь
Зэрэглээ мэт битгий замхраач
Бодлыг минь эзэмдсэн хайрт минь
Биеэнд минь үүрд шингэн уусаач

Шөнөжингөө хамтдаа зугаалсан үүрийн цолмон минь
Шивнэх үгийг минь сонсооч
Насаараа хамтдаа аялах орчлон дэлхий минь
Надтай бодлыг минь хуваалцаач

Өдөржин хамтдаа зугаалсан өдрийн наран минь
Өглөө болтол хүлээгээч
Оройжин цугтаа зугаалсан хайрын тэнгэр минь
Од гийхэд зүүдэнд уулзья Х2

Дахилт
Зүрхийг минь эзэмдсэн хайрт минь
Зэрэглээ мэт битгий замхраач
Бодлыг минь эзэмдсэн хайрт минь
Биеэнд минь үүрд шингэн уусаач

Хэлээч хайрт минь хэлээч
Хэн нэгнийх биш зөвхөн чинийх гэж хэлээч
Хайрт минь зөвхөн чинийх гэж шивнээч наддаа
Биеэнд минь шингэн уусаач

Дахилт
Зүрхийг минь эзэмдсэн хайрт минь
Зэрэглээ мэт битгий замхраач
Бодлыг минь эзэмдсэн хайрт минь
Биеэнд минь үүрд шингэн уусаач

Камертоны фенүүдэд зориулан MD хичээнгүйлэн шивэж оруулав

See also:

78
78.100
Abs Rain Lyrics
Ost.Music & Lyrics Way back into love [Demo Version] (Hugh Grant & Drew Barrymore) Lyrics