Otgoo Chamd zoriulii Lyrics

үүр шөнийн зүдэнд
Учирсан тэр зөөлөн харцыг
өөрийг минь хайрлах харц гэж
Зүрхэндээ би шивнэсэн
Саран намайг сонссон
Салхинд шивнэж хэлсэн
Санандгүйгээр чамтай
Тэр өдөр уулзсан

Хайраа өгсөн гэж чи надад шивнэсэн
Хамтдаа бүхнийг туулья гэж хэлсэн
Амьдрал бидэнд заяасан энэ хайрыг
Амтлаад хоёулаа туулья гэж хэлсэн
Хайрт минь чамдаа би хайртай!

Хайр хамгаас хүчтэйг
Хамт байхдаа мэдэрдэг
Хамгийн жаргалтай мөчүүд
Чамтай минь хамт байдаг
Уурлуулж гомдоодог бол
Уучилж намайг аргадаарай
Ухаанаар бүгдийг тунгааж
Урагшаа тэмүүлж амьдръя

Хайраа өгсөн гэж би чамд шивнэсэн
Хамтдаа бүхнийг туулья гэж шийдсэн
Амьдрал бидэнд заяасан энэ хайрыг
Амтлаад хоёулаа туулья гэж шийдсэн
Хайрт минь чамдаа би хайртай!

Хайраа өгсөн гэж чи чамд хэлсэн
Хамтдаа бүхнийг туулья гэж шийдсэн
Амьдрал бидэнд заяасан энэ хайрыг
Амтлаад хоёулаа туулья гэж шийдсэн
Хайрт минь чамдаа би хайртай!

edited by Cristadol^^

See also:

79
79.23
sonora everest bella traicionera Lyrics
bakery fullsteam ดอกไม้ Lyrics