Bulsara Майдрын эрин Lyrics

Саарал манан оддын бороо
Харанхуй зуны үүдийг нээхэд
Нарны сүүдэр хоосон тэнгэрт
Сүүлчийн гэрлийг уусган одлоо

Цайдам хөндийн хөхрөх уулаас
Утгын үзүүр олддог байсан
Тэнгис далай цэнгэг агаар
Жаргалын галыг асааж байлаа

Д/х: Маргаашийн нар мандах уу зэвэрсэн ертөнцөд
Алдарсан итгэл тээж бид сэрэх үү зүүднээсээ
Маргаашийн нар мандах уу зэвэрсэн ертөнцөд
Алдарсан итгэл тээж бид сэрэх үү зүүднээсээ

Нойргүй зүүдэнд цөмийн шуурга
Аниргуйг сонсоход чимээгүй орилоон
Төмөрг зүрхэнд нуудсан сэтгэл
Тааж болошгүй нэгэн таавар...
Aaaa go!!

Нойргүй зүүдэнд сэрсэн энэ шуурга
Намууныг сонсоод чимээгүй орилно
Тэнэг зүрхэнд нуудсан сэтгэл
Тааж болошгүй нэгэн таавар...

Саарал манан оддын бороо
Харанхуй зуны үүдийг нээхэд
Нарны сүүдэр хоосон тэнгэрт
Сүүлчийн гэрлийг уусган одлоо

Д/х: Маргаашийн нар мандах уу зэвэрсэн ертөнцөд
Алдарсан итгэл тээж бид сэрэх үү зүүднээсээ
Маргаашийн нар мандах уу зэвэрсэн ертөнцөд
Алдарсан итгэл тээж бид сэрэх үү зүүднээсээ

See also:

80
80.22
R.K.M & Ken-Y Ton Ton Ton Lyrics
Jerry Vale Be My Love Lyrics