Serchmaa Hoslon duulya Lyrics

Одтой тэнгэрээс мишээхэд
Орчлон дэлхийг гэрэлтүүлэхэд
Онгон талдаа саран гийв үү
Намайг чамдаа уяруулахаар
Найрсаг дэлхийд учруулахаар
Нандин хайрын дуу хорвоод төрөв үү
Дх: Миний зүрхний толь минь
Чиний минь харц хайраар аслаа
Аялан дуулах хаврын шувуудтай
Айзам нийлүүлж хослон дуулъя
(Үерийн ус шиг оргилсон хайраа
Үнэнч зүрхээ хоёулаа холбъё ) 2
Цэлмэг тэнгэрийг гийгүүлэхээр
Цэцэг дэлхийг гэрэлтүүлэхээр
Цэнгүүн талдаа наран гийв үү
Амраг биднийг уяруулахаар
Азтай дэлхийд учруулахаар
Ариун хайрын дуу хорвоод төрөв үү
Дх: Миний зүрхний толь минь
Чиний минь харц хайраар аслаа
Аялан дуулах хаврын шувуудтай
Айзам нийлүүлж хослон дуулъя
(Үерийн ус шиг оргилсон хайраа
Үнэнч зүрхээ хоёулаа холбъё ) 2

See also:

80
80.31
El Chili Fernandez Pienso en ti Lyrics
Enrique 04 HERO Lyrics