Pilots Ulaan malgait(pilots) Lyrics

Тэхэд чи час улаан малгайтай
Тэхэд би чамайг холоос харсан
Дулаахан харцтай чиний хөөрхөн царай
Улаан малгай чинь их зохисон байж билээ

Удалгүй чи тэр малгайтай
Урт гудамжны төгсгөлд надтай зөрсөн
Анхлиун үнэртэй чиний араас хараад
Ахиад таарах байх гэж өөрөөсөө асуусан

ДХ:
Хорвоо дэлхий дээр 3хан улаан малгайт байдаг
Хонгор минь чи тэгээд би бас нэг нь үлгэрт байдаг юм
Орчлон хорвоо дээр миний ганц хайртай охин байдаг
Чи миний хайр тэгээд ч би чамд хайрлуулахыг хүснэ

Чам шиг би бас улаан малгайтай
Чамд таалагдах гэж тэр юм шү
Хайр дурлал гэдэг инээдтэй санагддаг
Чамтай таарснаас хойш тийм биш болсон би

Насаараа би улаан малгай өмсөнө
Намайг чи нэгэн өдөр хараад
Чамайг дуурайсан алиалагч гэж бүү бодоосой
Хэрвээ тэгвэл би маш их ээр гомдоно

ДХ:
Хорвоо дэлхий дээр 3хан улаан малгайт байдаг
Хонгор минь чи тэгээд би бас нэг нь үлгэрт байдаг юм
Орчлон хорвоо дээр миний ганц хайртай охин байдаг
Чи миний хайр тэгээд ч би чамд хайрлуулахыг хүснэ

Sent by mac_linux@yahoo.com

See also:

81
81.51
Sue Thompson Paper Tiger Lyrics
Alpha Blondy Vanité Lyrics