Batsux NT Husel Lyrics

Чиний нүдээр би ямар харагдах бол
Уруулд чинь миний уруул ямар амттай вэ
Хайрласан харцыг зүрх чинь мэдэрдэг үү
Чиний хүслээр би яаж хайрлах вэ
Чиний сэтгэлд хайр минь ямар өнгөтэй вэ
Амрагийн зөөлөн уруул
Аргадаж намайг таалаач
Асгарах сул хархан гэзэгийг чинь илбээд
Үдшийн цэнхэр сарнаар
Энгэртээ тэврэн уусмаар
Эгэлхэн яруухан дурлал билээ чи хайр билээ
Хайрлан биширмээр хайлан урсмаар
Эмзэг зөөлөн өмнө чинь сөгдмөөр байна би чамдаа
Яаран очмоор өдөр бүхэн чамруу
Яг л тийм яруухан сэтгэл билээ чи хүсэл билээ
Зүрхний чинь зайд би ямар нууцлаг бол
Нандин бүхэн чинь болж очиход хэр хол вэ
Сонсохыг хүссэн үг чинь таалагдав уу
Хайрын амтаар ч яаж жаргах вэ
Халуухан хүсэл үдэш ямар бүлээхэн бэ
Амрагийн зөөлөн уруул
Аргадаж намайг таалаач
Асгарах сул хархан гэзэгийг чинь илбээд
Үдшийн цэнхэр сарнаар
Энгэртээ тэврэн уусмаар
Эгэлхэн яруухан дурлал билээ чи хайр билээ
Хайрлан биширмээр хайлан урсмаар
Эмзэг зөөлөн өмнө чинь сөгдмөөр байна би чамдаа
Яаран очмоор өдөр бүхэн чамруу
Яг л тийм яруухан сэтгэл билээ чи хүсэл билээ

Sent by mac_linux@yahoo.com

See also:

81
81.51
Mando Diao Down In The Past (Open Air St Gallen 2005) Lyrics
Mando Diao Down In The Past (BBC Session) Lyrics