Fire Seruun shunu Lyrics

Үг, ая Д.Даадай

Сэрүүн шөнө

Чиний нүднээс гунигаа нууж зугтаахыг би хүсэхгүй
Чиний өврөөс чимээгүйхэн явахыг би хүсэхгүй
Чихэнд чинь янагийг үлгэр шивнэж чамдаа би эрхэлмээр би энхрийлмээр

Хүйт дааж хацар норгосон өврөөс
Хүйтэн бороо болон чамдаа би очно
Харин чи минь сэрүүн байгаарай
Хайрт минь

Чиний өмнө нулимсаа унагааж уйлахыг би хүсэхгүй
Чиний үнэрээс чимээгүйхэн холдохыг би хүсэхгүй
Цээжинд чинь эрхлэн жаргаж чамдаа би уярмаар би уйлмаар

Сэтгэл хөрч бие жиндсэн өврөөс
Сэрүүн салхи болон чамдаа би очно
Харин чи минь сэрүүн байгаарай
Хайрт минь

Чиний сэтгэлд жаргал амлан хуурахыг би хүсэхгүй
Чиний сэтгэлд зовлон болон өнжихийг би хүсэхгүй
Чин зүрхэндээ чамайгаа бодсоор чамдаа би очно би хэлмээр

Зүс гундаж тэвэр холдсон өврөөс
Зөөлөн цас болон чамдаа би очно
Харин чи минь сэрүүн байгаарай
Хайрт минь

See also:

81
81.54
Los Vikings Retorna a mi Mente Lyrics
Sandra Kim Je N'ai Pas Fini De T'aimer Lyrics