Gee G-horoolol Lyrics

Жи гийн дош Ж хороолол Геро нэртэй чанга тохуурхал

Жинхэнэ Реп гаруудаар дүүрэн энэ бол бидний дошны дуулал

Хурцаар биш ухаанаар гангарах биднийг ойлгож чадах уу та нар

Хулгайч нар нь ч хаяагаа мэднэ тэдэнд байдаг хүний чанар

Боёвик киноноос өөр бид хэд үзсэн бодит амьдрал

Борчуудын хороололд минь урилага үгүй зочид сандраал

Банзан хашаа гудмандаа бид гараа атгаж харуулдаг

Бантах ч үгүй худлаа шаагчдад амаа мэд гэж анхааруулдаг

Зөөврийн ус нь өдрийн бэлтгэл зөрүүд үг нь өөрийн итгэл

Болсон эндэхийн хүмүүстэй цагаан гартнууд битгий мэтгэлц

Зөөлөн ариснаас чинь болоод зарим нь нарсанд ордог

Цөөнгүй жилийг үдээд дошны наранд гарсан болдог

Яаж ч үгүйсгэсэн улаанбаатарын нэгэн хэсэг

Гэр хорооллын гудманд миний хүмүүс хэрэн хэснэ

Зовлон жаргал тодорхойлж энэхүү орчин тойрноос олж жи үг хэлэхэд битгий цоч ж хороолол миний дош

Гудамжны хэв маягийг өөрсдийн амьдралд хадгалж ирсэн

Мань мэтийг төвийн залуус хашааны халтар банхар гэсэн

Тэднийхээр бол өвөг дээдэс тэнэмэл золбин нохой юм байна

Тэд өөрсдөө тэгвэл хэнээс үүссэн хорхой юм бээ

Гэр хороололд байдаг гэхээр халтар заваан хэнээтнүүдүү

Гэмгүй царайт ялгавар үзэлт тэд өөрсдөө сэхээтнүүд үү

Уг нь бидний сэтгэх тархи бие махбодь адилхан

Биеийн жаргалаа бусдад сайрхах тэнэг зан бол амархаан

Ж хорооллыг улаанбаатарын нэгэн хэсгээс үгүйсгэсэн

Гэсэн хэдий ч төвийн дүүргүүд аль хэдийн бүслэгдсэн

Итгэхгүй бол энэ талаар бичсэн тайлан байгаа хэвлэлд

Эсэргүүцээд нэмэргүй өөрийн тавилантайгаа эвлэр

Амьдрах орчин хаяг иймээс би үргэлж тэднээс доош

Жи үг хэлэхэд битгий цоч Ж хороолол бидний дош

cosmos_monster@yahoo.com

See also:

82
82.65
Selton Mello Outra Vez Lyrics
Camela Que tiene ella que no tenga yo Lyrics