Gantsaraa Lyrics

Би чамд хайртай гэдэг vг цээжинд ганцаараа
Хэн нэгэнд хэлье хайрын vгээ чангаараа
Зvрх зєрvvд зангаараа хайрлая хэмээн дэвэрчийна
Цонхны цаана зун цагын зєєлєн бороо шивэрчийна
Сэтгэлд минь хуучнаараа цасан ширхэг хаялна
Сая л энэ ганцаараа хайрын дуугаа аялна
Би бvсгvй хvний хайрыг гуниглан дурсаа л
Цонхонд дуссан бороон дуслууд цонх даган урсаа л

Vдэш болохоор гадаа уйдаад хєлєє савлаад
Цуг харьж яваа хосууд сэмхэн инээд алдаад тавлаад
Зvрхэнд минь хайрын зvгээс сэм салхи нь сийгэнэ
Хэн нэгнийг хайрлая гэнэ, бас vнсэлцэе гэнэ
Одоо би гэнэ хэн нэгний утга учир болохсон
Vгэнд минь уяраад vнсэх хайртай хvнээ олохсон
Гэтэл би ганцаараа тэврэх хvнгvй сэржийна
Ганцааранг мэдсэн юм шиг гадаа бороо зvсэржийна

Дахилт:
Би ганцаараа явъя
Одод тvгээд би чадсангvй
Би ганцаараа явъя
Цонх сэвэлзээд бvтээгvй
Би ганцаараа явъя
Нулимс урсаад чадсангvй
Би ганцаараа явъя
Сэтгэл уяраад болсонгvй

Цэцэг уулнаас тvvгээд хэн нэгний vсэнд хатгахсан
Бодолдоо шvvгээд би чинь зєєлєн гарыг нь атгахсан
Би мэднэ чи бид нар ялихгvй зvйлээс маргадаг
Зvvнээс мандсан нар нь дээгvvр явсаар баруунд жаргадаг
Чи бид нар хэзээ ямар бороо орохыг шийддэггvй
Шєнєжин орсон бороон араас заавал наран гийдэггvй
Би тэгвэл чиний хажууд шvхэр барин зогсоё
Наран гийхгvй удаад уйдвал би хаалгыг чинь тогшоё
Гэтэл одоо ганцаараа vдшийн бvрийд дарагдаад
Шєнєжин орсон бороонд норсон гэдэг нь сэм анзаарагдаад
Сууж байвал зєрєєд єнгєрєхдєє хайрыг минь эргээд харчаарай
Салхинд нээгдсэн хаалга байвал ороод нэг харчаарай

Дахилт:

Цонхны цаана бороо шиврээд гэтэл сэтгэлд шаагина
Бодол минь сэтгэлээсээ хэн нэгнийг хайрлая гэнэ
Зvрхэнд минь хайрын vгс нь ганцаар гунигтайгаар хангинана
Зvрх сэтгэл янгинана, хайрлая хэмээн цангинана
Хайр над дээр ирнээ хэмээн зvрх сэтгэл минь хєєрсєєр
Уйдаж хvлээсэн бороон дуслууд нэг нэгээрээ цєєрсєєр
Энэ бороо шивэрсээр нарнаас ємнє учрая
Чин сэтгэлээсээ байсаар хоёул хамтдаа хуучрая
Ганцаар уйдаж суугаа надад дvvрэн хайрыг хэлэх vг
Сэтгэлээсэээ би хэлье хайрын зvг
Би чамдаа хайртай гэдэг vг цээжинд ганцаараа
Хэн нэгэнд хэлье хайрын vгийг энэ чангаараа

Дахилт:

Хайрыг хvсээд би ганцаараа
Хайрлаач гэжийна би ганцаараа
Хайрыг хvсээд би ганцаараа

See also:

82
82.72
萧亚轩 Elva Is Back Lyrics
Me First & The Gimme Gimmies The City of New Orleans Lyrics