Banzragch Setgel dallah nutag Lyrics

Униар сэмрэн уулс гэрэлтээд
Уужим бодолд шувууд ганганаад
Сэтгэлийн чандаас хавар ирэхээр
Сэм сэмхэн нутгаа санах юмаа
Үүлэн дальтай нутгийн минь салхи
Өэлүн бүүвэй нугын минь амьсгал
Өр зүрхэнд уянга хайрлах
Өвгөдийн заяатай амгалан хөдөө минь
Нараа өлгийдөн тэнгэр тэнийгээд
Навчсаа үнэрлэн модод уяраад
Бодлын чанадаас хавар ирэхээр
Бороон чимээтэй нутгаа санах юмаа
Үүлэн дальтай нутгийн минь салхи
Өэлүн бүүвэй нугын минь амьсгал
Өр зүрхэнд уянга хайрлах
Өвгөдийн заяатай амгалан хөдөө минь
Нараа өлгийдөн тэнгэр тэнийгээд
Навчсаа үнэрлэн модод уяраад
Бодлын чандаас хавар ирэхээр
Бороон чимээтэй нутгаа санах юмаа
Үүлэн дальтай нутгийн минь салхи
Өэлүн бүүвэй нугын минь амьсгал
Өр зүрхэнд уянга хайрлах
Өвгөдийн заяатай амгалан хөдөө минь
Аялгуу хөглөм цэцэгс нь дэлгэрээд
Ардын дуугаа аялаад мордмоор
Аяны шувууд хавраар ирэх шиг
Аавын минь нутаг сэтгэл даллана
Үүлэн дальтай нутгийн минь салхи
Өүлэн бүүвэй нугын минь амьсгал
Өр зүрхэнд уянга хайрлах
Өвгэдийн заяатай амгалан хөдөө минь

See also:

84
84.64
Bob Dylan - Forrest Gump Rainy Day Woman Lyrics
EUROPE FINAL COUNTDOWN (remix) Lyrics