3 охин Надтай хамт өглөөг угтаач Lyrics

Хайр чи намайг зориод ирлээ гэж үү
Халууцаад байх шиг санагдаад байна
Хажууд чинь суугаад үлдмээр байна
Бардам зантай чинийхээ өмнүүр
Алхах тоолондоо догдлоод байна
Аз жаргалыг мэдэрмээр байна
Дх:
Амраг чинь болохыг надаас чи гуйгаач
Анхны минь үнсэлтийг мэдрүүлээч
Өхөөрдөм энхрий чи намайг тэврээч, намайг зүүдлээч
Өөрт чинь би дурлачихаад байна
Зүүднийх биш жинхэнэ ханхүү минь болооч
Үүлнээс дээш намайгаа тэврэн хөөрөөч
Яг над шиг ихээр чи надад дурлаад, намайг хайрлаад
Ялгуун сартай үдшээр хайраа шивнээч
Xайраа шивнээч

Цагаахан даашинзаа сарнайгаар чимлээ
Цайлган хайраа би оддоор гоёод
Цасан дундуур наддаа ирээч
Үдшийн сараар хацраа би гоёлоо
Үүрийн цолмонгоор харцаа над дээр
Үнсэхдээ чи хүслээ бодооч
Дх:
Амраг чинь болохыг надаас чи гуйгаач
Анхны минь үнсэлтийг мэдрүүлээч
Өхөөрдөм энхрий чи намайг тэврээч, намайг зүүдлээч
Өөрт чинь би дурлачихаад байна
Зүүднийх биш жинхэнэ ханхүү минь болооч
Үүлнээс дээш намайгаа тэврэн хөөрөөч
Яг над шиг ихээр чи надад дурлаад, намайг хайрлаад
Ялгуун сартай үдшээр хайраа шивнээч

Rp:
Ариухан хайраар намайгаа хөтлөөд
Алсын зорин хамт нисээч (хамт нисээч)
Нартай шөнө шиг сэтгэлд гэгээн
Надтай хамт өглөөг угтаач (угтаач)
Дх:
Амраг чинь болохыг надаас чи гуйгаач
Анхны минь үнсэлтийг мэдрүүлээч
Өхөөрдөм энхрий чи намайг тэврээч, намайг зүүдлээч
Өөрт чинь би дурлачихаад байна
Зүүднийх биш жинхэнэ ханхүү минь болооч
Үүлнээс дээш намайгаа тэврэн хөөрөөч
Яг над шиг ихээр чи надад дурлаад, намайг хайрлаад
Ялгуун сартай үдшээр хайраа шивнээч

Намайгаа хайрлаад ялгуун сартай үдгээр хайраа шивнээч

See also:

86
86.104
Javiera parra & los imposibles Asi Lyrics
Various Artists Joss Stone - Right To Be Wrong Lyrics