Buyanaa Hotiin gudamj Lyrics

Буянаа, Lemons - ХОТЫН ГУДАМЖ

Хотын гудамж миний нутаг
Холхиж өссөн өргөн чөлөө
Хол явахад санагдана
Ойр ойрхон үгүйлнэ

Найз минь дээ хоюулаа
Нартай байхад уулзъя
Найман цагаас хойш хотод минь
Найр тавих газар үгүй

Харъя гэвэл харах юмгүй
Оръё гэвэл газар үгүй
Одоо яая гэхэв тиймээ
Олж нэг юм уухаас

Урдхан Богдхан уул
Хойхон талд нь Чингэлтэй
Урт цагаан, усны гудамж
Дөч, тавин мянгат

Баруун талд нь Сонгино Хайрхан
Бас тэгээд Буянт-Ухаа
Баянголоос Улаанбаатар
Бар цэнгээний газрууд

Харъя гэвэл харах юмгүй
Оръё гэвэл газар үгүй
Онцлог нь гэвэл харин
Онгорхой хаалга үгүй

Харъя гэвэл харах юмгүй
Оръё гэвэл газар үгүй
Одоо яая гэхэв тиймээ
Олж нэг юм уухаас

See also:

87
87.11
Across The Universe Soundtrack Being For The Benefit Of Mr. Kite Lyrics
Dewi Dew Dokter Cinta Lyrics