Лхагвасүрэн Hairtai Lyrics

Дуучин: Лхагвасүрэн (Харанга)
цомог: Music in life

ХАЙРТАЙ

Балын амтат урууланд чинь би хайртай
Уягын эгшигт дуунд чинь хайртай
Бүүвэй аялах намбанд чинь би хайртай
Бүсгүй цагаан заяанд чинь хайртай

Дунгийн гэгээт шүдэнд чинь хайртай
тунарсан хархан гэзгэнд чинь хайртай
Дурлалд халуурсан насанд чинь би хайртай
Туждаа түших заяанд чинь хайртай

Амраг минь чамдаа би хайртай
Амьдрал хөгжөөх хайранд чинь хайртай
Хань минь чамдаа, хань минь чамдаа
Хайр минь чамдаа би хайртай

Амьдрал дэвжээх баясалд чинь хайртай
Аяархан мэлмэрэх сэтгэлд чинь хайртай
Аашлаад аргадах занд чинь би хайртай
Алдад түших ухаанд чинь хайртай

Амраг минь чамдаа би хайртай
Амьдрал хөгжөөх хайранд чинь хайртай
Хань минь чамдаа, хань минь чамдаа
Хайр минь чамдаа би хайртай

sanakae.blogspot.com

See also:

87
87.13
Redhot tell me baby Lyrics
Redhot Dani califorinia Lyrics