Erdenetungalag Duulj l yavahaas daa Lyrics

Hуугаад нуугаад уйлсан юмсан даа
Нулимсан дунд минь уулс дайвалзана
Үйлээ даагаагүй заяа минь хөөрхий
Өнчрөөд хоцорсон зүрх минь хөөрхий

Зээрийн сүрэг шиг хулжихыг чинь мэдсэнгүй
Зэрэглээт талдаа дуулж л явахаас даа

Аяархан аяархан мэгшсэн юмсан даа
Аниад харахад минь газар шаргалтна
Хайр даагаагүй чи минь хөөрхий
Хайхрамжгүй явсан сэтгэл минь хөөрхий

Усны шувууд шиг буцахыг чинь мэдсэнгүй
Уулсынхаа дундаа уйлж л явахаас даа

Дэндүү дэндүүхэн дассан юмсан даа
Дэнслээд шаналахад минь салхи нь аргадна
Хатууд халирсан итгэл минь хөөрхий
Хажууд минь бүлтгэнэсэн үр минь хөөрхий

Усны шувууд шиг буцахыг чинь мэдсэнгүй
Уулсынхаа дундаа уйлж л явахаас даа
Зээрийн сүрэг шиг хулжихыг чинь мэдсэнгүй
Зэрэглээт талдаа дуулж л явахаас даа

See also:

87
87.15
Mc Colibri Danca Do Creu Lyrics
Nega Gizza Prostituta Lyrics