outlaw Надаас бүү холдооч Lyrics

Саран нааданхан мөнгөн шөнөөр
Сарнайнд дэлбээлэх үүрийн туяагаар
Ёалж ядан хагацах шиг
Сайхан бодол бидэнтэй үлдлээ

Орчлонд гэрэлтэх чиний царай
Одод бүүдийх тэр шөнөөр
Онгон саран туяагаа гийгүүлэх шиг наддаа санагдана
Энэ шөнө үүрд байгаасай
Энэ сэтгэл минь мөнх байгаасай
Тэр цагт чи минь ирээсэй
Тэргэл саран бидэнтэй үлдээсэй /2/

ye oh
Анхлан чамайгаа олж хараад анх чамтайгаа би чинь учраад
Ариухан хайраа чамдаа өгөхдөө хайрлана гэж амлахдаа
Зүрхэндээ ганцхан чамайг л боддог
Зүүдэндээ ганцхан чамайг л хардаг
Харахгүй уулзахгүй өдөр бүхэн харин надад хэцүү байдаг

Уулзахдаа намайг дуугарахгүй бол
Уурласан байна гэж чи бодоорой
Өөр хэн нэгнийг гэлгүй
Өөрт минь бүхнээ зориулаарай
Ганцхан намайг хайрлаж чадвал
Гал мэт сэтгэл минь дүрэлзэж
Гарцаагүй чи минь дэргэд ирэхэд
Энэ хорвоо дүүрэн жаргалтай

Тэнгэр дээр хайрын бурхан чи биднийг ивээнэ
Тэнгэрлэг хөөрхөн охин чи надруу харан инээнэ
Хорвоод чамтай хамт байх хувь тавилан надад бий
Жаргалаас холдож чамайг хуурвал тэнгэр бурхан ниргэх вий

Dx:

Чамтай уулзахад цас цав цагаан мөнгөлөг байсан
мөнгөлөг бас өнгөлөг цасан лээр өдөржин хоёулаа эрнэлж байсан
Тэр өдрийн алтан наран тэр шөнийн тэргэл саран
Чи бидний хайрыг ивээж
Хоёул хайрандаа шатаж байсан
Өдрийн наран бүлээн илчээр чи биднийг дулаацуулж
Үдшийн саран тэр шөндөө бид хоёрыг гэрэлтүүлж
Зүрх минь чамайг hairlahiig huseed
Зүүдэлж байсан хайраа олсон

Хайраа чи минь хаана байна
Хайртай чамайг санаад байна
Би чамайг хүсэж байна хүлээж байна
Хайр минь улам асаад байна
Яачхавдаа
Яаагаад чи минь намайг орхиод явчхавдаа
Хар буруу санаагүй шүү
Ганцхан чамдаа үнэхээр ихээр хайртай гэдгийг
Чи минь ганцхан мэддэг бишүү
Зүгээр нэг миний энэхэн зүрх
Ганцхан чамдаа дурласан шүү татагдсан шүү
Гоо сайханд сохорсон шүү
Энэ миний цорын ганц хайр минь хэмээн хүлээн зөвшөөрч
Би чинь чамайг хайрласан шүү

See also:

87
87.18
Chico Buarque Luíza Lyrics
נינת טייב מחרוזת גשם Lyrics