Take off Chinii_yvsan_zugt Lyrics

Хаа ч юм бэ одсон
Хамаг сэтгэл минь үймрээд
Харанхуй шөнийн дунд
Хайртыгаа би саналаа
Үдшийн оддын дунд
Саран ганцаардаад
Үнэнч хайрын амлалтыг
Үүрдийнх гэж сануулна
Чиний явсан зүгээс нар мандаад
Чиний хайрыг чинь олход
Улиран хийсэх намрын навчис
Ургах цэцгэс бүгдийг алгандаа багтаасан
Миний хайсан хайр бас алдраагүй ээ
Мянган сэтгэлд урваагүй ээ
Урсан өнгөрөх цагын хүрдэнд
Итгэл сэтгэл бүгдийг зүрхэндээ багтаасан
Харцнаас минь холсон
Xайрт минь чи намайг санав уу
Намуухан аялах дуунд
Харин чамайг дураслаа
Сэвшээ салхи үлээгээд
Сэтгэл нэг л ганцаардаад
Үгүйлэн санах дүр чинь
Үргэлж сэтгэлд минь гэрэлтнээ
Чиний явсан зүгээс нар мандаад
Чиний хайрыг чинь олход
Улиран хийсэх намрын навчис
Ургах цэцгэс бүгдийг алгандаа багтаасан
Миний хайсан хайр бас алдраагүй ээ
Мянган сэтгэлд урваагүй ээ
Урсан өнгөрөх цагын хүрдэнд
Итгэл сэтгэл бүгдийг зүрхэндээ багтаасан
Хайрлахаас өөр аргагүй би
Харагдах үзэсгэлэн гоог чинь
Хайр болгон надад заяасан
Чиний явсан зүгээс нар мандаад
Чиний хайрыг чинь олход
Улиран хийсэх намрын навчис
Ургах цэцгэс бүгдийг алгандаа багтаасан
Миний хайсан хайр бас алдраагүй ээ
Мянган сэтгэлд урваагүй ээ
Урсан өнгөрөх цагын хүрдэнд
Итгэл сэтгэл бүгдийг зүрхэндээ багтаасан
[temuulel.tk]

See also:

87
87.54
Smokie Whiskey In The Jar Lyrics
Lonnie Donegan Lonnie Donegan - Auntie Maggie's Remedy Lyrics