Haynaa Gantogoo [Olloo.MN] Az jargaliin du Lyrics

Орсон бороон дуслууд гэзгийг чинь гоёсон
Охин чиний инээдэнд би хязгааргүй дуртай
Надад өгсөн энэ хайр чинь сэтгэлд минь эгшиглэнэ
Намайг үнссэн уруул чинь санаанаас хэзээ ч гарахгүй

Дх:
Ийм сайхан хорвоогийн дууг битгий зогсоогооч
Ийм сайхан ертөнцийн жаргалыг дуулъя даа
Ийм сайхан хайрын дууг хоёулаа дуулъя даа
Ийм сайхан жаргалыг дуулъя даа

Нарны цагаан салхинд нь гунигийн нулимс эгшсэн
Навчны шаргал чимээгээр гэгээн хайр минь оргилсон
Номин цэнхэр тэнгэртээ наадах хос хун шиг
Намуун хайрын дуутай нандин гэгээн учрал минь

Дх:
Ийм сайхан хорвоогийн дууг битгий зогсоогооч
Ийм сайхан ертөнцийн жаргалыг дуулъя даа
Ийм сайхан хайрын дууг хоёулаа дуулъя даа
Ийм сайхан жаргалыг дуулъя даа

Анх учирсан учирлаа амин зүрхэндээ дээдэлье
Ариун сэтгэлийн угаасаа чамдаа хайртай гэж хэлье
Ариун сэтгэлийн угаасаа чамдаа хайртай гэж хэлье
Насан туршдаа хайрлах хайрынхаа төлөө
Нэг л олдсон амьдралаа бие биендээ зориулъя

Дх:
Ийм сайхан хорвоогийн дууг битгий зогсоогооч
Ийм сайхан ертөнцийн жаргалыг дуулъя даа
Ийм сайхан хайрын дууг хоёулаа дуулъя даа
Ийм сайхан жаргалыг дуулъя даа

See also:

87
87.95
羅志祥 紅線 Lyrics
Bằng Kiều Ðể Mãi Bên Nhau Lyrics