Nomin Talst Chamaigaa sanahdaa Lyrics

Алс хол хүний нутагт суугаа
Амраг жаахан Жаргалаадаа би зориулж
Чинийхээ дуртай нэгэн сайхан дууг
Чин зүрхнээсээ дуулж билээ

Чамдаа яарсан сэтгэл далайгаас их ч
Битгий удаарай гэж хэлж чадахгүй
Дуулсан дуу минь чамд минь хайр болон хүрээд
Хайр минь чам дээр бороо болон дуслаг

Санаж байна уу анхны учрлаа
Сайхан дуу чамдаа аялаж өгснийг
Холын холыг зорин чи минь одсон ч
Хунгийн сүрэг адил буцаад наддаа ирээч

Чи минь эмзэг шүү битгий даараарай
Намайгаа санахдаа битгий уйлаарай
Чамайг минь байхгүйд цаг хүртэл явдаггүй ч
Чи минь наддаа эргээд ирнэ дээ

Санаж байна уу анхны учрлаа
Сайхан дуу чамдаа аялаж өгснийг
Холын холыг зорин чи минь одсон ч
Хунгийн сүрэг адил буцаад наддаа ирээч

Алс хол хүний суугаа
Амраг жаахан чамдаан би зориулж
Чинийхээ дуртай нэгэн сайхан дууг
Чин зүрхнээсээ дуулж билээ

Сэтгэлийн үгээ чамдаа би чинь хэлье
Зүрхний дуугаа ганцхан чамдаа дуулья
Чиний сэтгэлийг өөртөө татах гээд
Дурлаж бичсэн шүлэг минь билээ

See also:

89
89.61
Danielle Rose Crown of Thorns Lyrics
Bone Thugs N Harmoney Tha Crossroads Lyrics