Жавхлан залуугийн дуу Хайрын гэгээн бороо Lyrics

Солонготой борооноор шувууд зэллээд
Сондор буусан цэцэгхэн чиг яаж л дохино вэ
Хоног хоногоор чамдаа би даслаа даа
Хожмын өдөр учрана гэж санасангүй л явлаа
Чамайгаа санасан хайрын гэгээн сэтгэл минь
Чанх дээрээс минь алган дээр буулаа
Норсон гэзэг нь аясаар задраад
................. хэндээ ч битгий хэлээрэй
Болзон болзсоор чамдаа би даслаа даа
Босон сууж догдлоно гэж бодсонгүй л явлаа
Чамайгаа санасан хайрын гэгээн сэтгэл минь
Чанх дээрээс минь алган дээр буулаа
Шуугдсан одод нь нулимстай инээмсэглээд
Чухам нандин хорвоод хэнийх вэ
Хайрлан хүссээр чамдаа би даслаа даа
Ханийн тэнгэртэй заяа л гэж зүүдлэсэнгүй л явлаа
Чамайгаа санасан хайрын гэгээн сэтгэл минь
Чанх дээрээс минь алган дээр буулаа
Чамтай минь учруулсан хайрын гэгээн бороо нь ээ
Чанх дээрээс минь алган дээр буулаа
Чанх дээрээс минь алган дээр буулаа
Edited by Lkhagva.

See also:

89
89.106
Peter Cincotti U B U (Album Version) Lyrics
Auténticos Decadentes Luna Radiante Lyrics