caak.mn - Javhlan Gegeen huslen Lyrics

Дуучин Самандын Жавхлан
"Би монгол хүн цомог"

Гэгээн хүслэн

Сүүдэргүй гэгээн зүүдний эхлэл шиг
Сайхан ээжтэйгээ
Сүү нь эвэлсэн энгэрт нь эрхэлж хамтдаа л байхсан даа
Буцхын жамтай тавилангаас залибар ч гуйяа даа
Бурхан ганцхан ээжийг минь надтай үлдээгээч хорвоо

Бүүвэй аялж сүү нь эвэлсэн
Бүлтгэр үрдээ хайраа сөгнөсөн
Зальбирах нь хүртэл ёрөөл байдаг
Заяаг минь ивээсэн миний бурхан ээжий

Амар жаргалтай үлгэрийн төгсгөл шиг сайхан аавтайгаа
Амьдралын хатуу зөөлөнд хамтдаа байхсандаа
Шүүдрэн нулимастай орчлонгоос сөгдөж гуйя даа
Шүтээн ганцхан аавыг минь надтай үлдээгээч хорвоо

Үнэг хайчилж хүүгээ хүлээсэн
Үлгэр шивнэж намайгаа өхөөрдсөн
Зальбирах нь хүртэл ёрөөл байдаг
Заяаг минь ивээсэн миний бурхан ааваа

Амьдралын жихүүн салхинд жиндэж ганцаардхын цагт
Ачлал нөмрийг тань дандаа үгүйлдэг шүү ааваа
Сүүдэр нь ихэдсэн тавиландаа цөхөрч бүдэрхийн цагт
Сүү дэвссэн инэрэл нь таниараа дутдаг шүү ээжээ

Загнах нь хүртэл сургаал байдаг
Зандрах нь хүртэл ухаарал байдаг
Залбирах нь хүртэл ёрөөл байдаг
Заяаг минь ивээсэн миний хоёр буурал аа

Бичлэг нэмсэн: Ганбаатарын Азжаргал

See also:

89
89.107
Et3 hip hop ET3 08 Et3 feat. Miss Leo - Occhi Lyrics
WWE Unstoppable (Remix) Lyrics