3 ohin Nadtai hamt ogloog ugtaach Lyrics

Хайр чи намайг зориод ирлээ гэж үү
Халууцаад байх шиг санагдаад байна
Хажууд чинь суугаад үлдмээр байна
Бардам зантай чинийхээ өмнүүр
Алхах тоолондоо догдлоод байна
Аз жаргалыг мэдэрмээр байна

Амраг чинь болохыг надаас чи гуйгаач
Анхны минь үнсэлтийг мэдрүүлээч
Өхөөрдөм энхрий чи намайг тэврээч, намайг зүүдлээч
Өөрт чинь би дурлачихаад байна
Зүүднийх биш жинхэнэ ханхүү минь болооч
Үүлнээс дээш намайгаа тэврээд хөөрөөч
Яг над шигээр чи надад дурлаач намайг хайрлаач
Ялгуун сартай үдшээр хайраа шивнээч, хайраа шивнээч

Цагаахан даашинзаа сарнайгаар чимлээ
Цайлган хайраа би оддоор гоёлоо
Цасан дундуур наддаа ирээч
Үдшийн сарнаар хацраа би гоёод
Үүрийн цолмонгоор харцаа над дээр
Үнсэхдээ чи хүслээ бодооч

Амраг чинь болохыг надаас чи гуйгаач
Анхны минь үнсэлтийг мэдрүүлээч
Өхөөрдөм энхрий чи намайг тэврээч, намайг зүүдлээч
Өөрт чинь би дурлачихаад байна
Зүүднийх биш жинхэнэ ханхүү минь болооч
Үүлнээс дээш намайгаа тэврээд хөөрөөч
Яг над шигээр чи надад дурлаач, намайг хайрлаач
Ялгуун сартай үдшээр хайраа шивнээч хайраа шивнээч

Ариухан хайраар намайгаа хөтлөөд
Алсыг зорин хамт нисээч
Нартай шөнө шиг сэтгэл гийгээд
Надтай хамт өглөөг угтаач

Амраг чинь болохыг надаас чи гуйгаач
Анхны минь үнсэлтийг мэдрүүлээч
Өхөөрдөм энхрий чи намайг тэврээч, намайг зүүдлээч
Өөрт чинь би дурлачихаад байна
Зүүднийх биш жинхэнэ ханхүү минь болооч
Үүлнээс дээш намайгаа тэврээд хөөрөөч
Яг над шиг энхрийгээр надад дурлаач, намайг хайрлаач
Ялгуун сартай үдшээр хайраа шивнээч

Намайгаа хайрлаад ялгуун сартай үдшээр хайраа шивнээч.

Xair durlald BoRoogoos
(gbatmunx@yahoo.com)

See also:

90
90.104
Silly Fools Ji Ja Lyrics
Nujabes Ft. Cise Starr & Akin (from CYNE) Feather Lyrics