lodoi Az_jargaltai_tugsgul Lyrics

Гурван удаа чамайгаа гомдоолоо
Гутарч байна энэ сэтгэл минь
Ухаарсныг минь ойлгож байна уу
Өөрөө хүсээгүй ч бардам зандаа
Өөрийн эрхгүй би хөтлөгджээ
Уучлалт гуйх дууг минь сонсооч
Түргэн зан тэрийг үгүйсгэмээр
Тэвчхийн аргагүй байсан тийм үү
Тэвдэж сандарахад хальтарсан үгс минь
Мэлмэрч байсан булбарай царай чинь
Одооч нүдэнд үзэгдсээр байна
Энэ л төрхийг чинь яаж мартахав дээ
Чи намайг чи намайг хаашаа ч битгий явуулаач
Зүрхэнд чинь бодолд чинь уучлалт цохилж байна тийм үү
Нулимсаа нулимсаа арчаад чи минь инээгээ ч
Нүд чинь хацар чинь хайр одоо ч гэрэлтсээр байна
Чиний үгүйд гудамжинд ганцаараа
Өөрийн тухай эргэцүүлж бодлоо
Модноос тасарсан навч адил би хайрт минь
Чиний үгүйд хэн ч биш гэдэгээ
Хором бүрт би мэдэрч байна
Хайр надад яагаад хатуурхана вэ
Чи намайг чи намайг хаашаа ч битгий явуулаач
Зүрхэнд чинь бодолд чинь уучлалт цохилж байна тийм үү
Нулимсаа нулимсаа арчаад чи минь инээгээ ч
Нүд чинь хацар чинь хайр одоо ч гэрэлтсээр байна
Ухаалаг нинжин тэр сэтгэлээ
Эцсийн удаа наддаа нээгээч
Уужуу атлаа өрөвч билээ чи
Бардам зан ууртай харцыг минь
Уучлашгүй мэт санагдсан тийм үү
Уйлахад нулимс цээжинд эгшинээ
Чи намайг чи намайг хаашаа ч битгий явуулаач
Зүрхэнд чинь бодолд чинь уучлалт цохилж байна тийм үү
Нулимсаа нулимсаа арчаад чи минь инээгээ ч
Нүд чинь хацар чинь хайр одоо ч гэрэлтсээр байна

See also:

90
90.117
Chitaozinho & Xororo e Ze Ramalho Sinônimos Lyrics
Rodes Fobamai (Den einai o kosmos sou aytos) Lyrics