П.Бадарч ( Ардын уран зохиолч, Соёлын гавъяат зүтгэлтэн) Эхийн сэтгэл Lyrics

Ээж нь муу хүүгээ их муухайгаар зүүдэллээ
Ийм аймаар зүүд ная наслахдаа зүүдлээгүй ээ
Сааль сүүндээ дэвэлзсэн ч
Санаа сэтгэл минь дэгэлзсэн ч
Сарних бодлын үзүүрээс
Муу хүү гарахгүй юмдаа
Сайхан шүлэг бичиж гэнэ миний хүү
Амьтан хүн уншиж байна
Сайхан дуу зохиож гэнэ миний хүү
Раажаваар дуулж байна лээ
Сайн явна гэнэ миний хүү
Аяны хүн хэлж байна
Муу явна гэнэ миний хүү
Амны зугаа ярьж байна
Аль нь ч ижийд нь ялгаагүй дээ
Амьд яваа чинь л ижийдээ
Алдар чинь юм шүү дээ
Ижий нь хүүгээ их л санах юмаа
Араг савар хоёроо
Зөрүүлэн байж боддог юм
Аргал чулуу хоёрыг андууран түүж
Хүүгээ санах юм
Алгаа миний хүү алга
Тэмээ тэмээ цагаан үүлийг
Тэндээ царцтал харлаа
Тэнгэрийн ягаан хаяаг
Цав суутал нь ширтлээ
Хүний хүү ээждээ ирж гэнэ
Гол усаар л нэг найр наадам болж байна
Минийх болохоор шоронд орж гэнэ
Голыг минь гогдон хэлж байна
Аа яадаг юм ороо л биз
Гадагшаан би хүүгээ өмөөрлөө
Ам нь цангаж байгаа байхдаа муу хүү минь
Дотогшоон би өмөлзлөө
Гал шиг залуу явахад
Өсөрсөн оч минь юмсан миний хүү
Ганц бие зандан явахад
Тасарсан навч минь юмсан миний хүү
Алаг бөмбөл эрдэнэ
Алган дээр байна гэж
Зөгнүүлж ирсэн ганц хүү минь
Алтан бэлзэг газраас олоод амандаа өмхтөл
Залгичихлаа гэж зүүдлүүлж олдсон ганц үр минь юмсан
Ядаж яваа юм бол миний хүү
Тэнэж яваад юу хийхэв
Ижийдээ л хүрээд ир
Ядарч яваа юм бол миний хүү
Тэнд байгаад яахнав
Ижийдээ л хүрээд ир
Хүний нүдэнд бол
Хөгцтэй хад шиг
Хөх толгойтой
Хөгшин хүү минь
Ижийнхээ нүдэнд бол
Манцуйдаа дэрвэлзэх
Мяндас цагаан хүү минь
Ижийдээ ир ээ
Хөхөөрөө чамайг даллая
Үхэхээрээ чамайг айлгая
Миний хүү ижийдээ ирээ
Ухаантай даа миний хүү
Хурай хурай хурай
Унага шиг ижийдээ давхиад ир
Гур ий гур ий гур ий

See also:

91
91.61
Jennifer Lopez con Jadakiss y Style Jenny from the block Lyrics
Queen Love of My Love Lyrics