Javkhlan Eejiin mini chansan tsai Lyrics

Уугаад суухад минь урам сэргээсэн
Уугуул нутгий минь амттайхан цай
Олон түмний минь ундаа нь болсон
Орчлонд ганцхан ээжий минь чанасан цай

Ай ай хөө Ээжий минь амттайхан цай

Нойрон дунд минь үзэгдээд байдаг
Нутгийн минь аагтай амттайхан цай
Хошуу алагсаад зориод очиход минь
Нуруу нь намхан ээжий минь чанасан цай

Ай ай хөө Ээжий минь амттайхан цай

Харзны усаар залж чанасан цай
Харийн хүнийг зочилж угтсан
Хайлган сэтгэлээрээ даллаж сүлсэн
Хархан нүдтэй ханий минь чанасан цай

Ай ай хөө Ээжий минь амттайхан цай

Бяртай эрчүүдийн амталж өссөн
Биеийнх нь чилээгий нь тайлж өгсөн
Бараа нь харагдах нүүдлийн өмнөөс
Бариад л тосдог ээжий минь чанасан цай

Ай ай хөө Ээжий минь амттайхан цай
Нутгий минь амттайхан цай

See also:

92
92.77
Leihotikan Bukatu da Lyrics
Gloria Estefan & The Miami Sound Machine 1-2-3 Lyrics