Ankhaa ft Khaliunaa Hair uuruu gaihaltai Lyrics

Анхаа, Халиунаа
Хайр өөрөө гайхалтай

Халиунаа:
Хайрт минь чи бид хоёрын учирсан тэр үдшийг санаж байна уу
Анхаа:
Тийм ээ, би энэ хорвоод чамтай л учирсандаа азтай
Аа Аа Аа
Анхаа:
Монос цэцэглэх цагаар би чамтайгаа
Харц тулгаранхан учирсан
Мойл хархан нүдэн чамтайгаа би
Учирсандаа азтай

ДХ: Шөнийн саран биднийг адислан таалж
Үдшийн болзоо минь үлгэр мэт гайхалтай
Хайр хайрандаа жаргадаг юм
Харц харцандаа уярдаг юм
Халуухан зүрхэндээ энхрийлдэг юм
Хайр өөрөө гайхалтай

Халиунаа:
Сэм сэмхэн үгүйлэх хайртайгаа би
Хайрын төгөлд учирсан
Сэрүүн салхинд жиндсэн гарыг минь
Атган суух нь түшигтэй
ДХ:

Хамтдаа:
Монос цэцэглэх цагаар би чамтайгаа
Харц тулгаранхан учирсан
Мойл хархан нүдэн чамтайгаа би
Учирсандаа азтай

ДХ:
edited by: mira

See also:

97
97.9
Anvil Jackhammer Lyrics
Anvil Heat Sink Lyrics