Флаш Хайрын нулимас Lyrics

Энд болсон бүгдийг эргүүлэн бодон дурсан шаналан сууна би
Эргээд л бүгдийг санан миний нүднээс нулимс бууна
Хэн чамайг гомдоож явсаныг чиний нүднээс үргэлж хараад чамайг саараад
Чи миний үгийг дагаад нулимс урсгана
Чи дандаа ганцхан надтай үргэлж хамтдаа гэж хэлсэн
Би чинь чамдаа итгэж дандаа мөнхөд хамтдаа байхыг хүснэ
Хайрт чамтайгаа дандаа хамтдаа жаргахсан
Анх би чинь сэтгэлээрээ чиний дүрийг харахсан
Энэ л хайрынхаа дээдийг чамдаа өгсөн юмсан
Үүрд санаач чамдаа өгсөн
Дурлал хайрынхаа өдрүүдийг бүү мартаарай
Намайг ямар үгээр гомдоож байсныг санаарай

Уйллаа уйллаа хайраа чинийхээ араас уйллаа
Удахгүй чи минь наддаа ирээсэй гэж гуйлаа
Хамтдаа жаргалтай байсан мөчүүд юу юм бэ
Хайртай гэсэн чинь худлаа гэж үү

Энэ хорвоо эрээнтэй бараантай заримдаа жаргалтай байдаг
Эвгүй хавгүй хайртай учирахаас энэ л бие минь айдаг
Гэтэл би гэнэн тэнэг чиний царайд хууртчихжээ
Гэгээн хайр хүсэж буруу хүндээ хандчихжээ
Хайр өөрөө нисэн ирээд хагацалыг үлдээгээд надаас чи минь буцлаа
Ганцхан уйлах нулимсаа хүнээс ичин байж унагая
Чи минь чи минь наддаа итгэ чамайг өөрөөсөө дутаахгүйгээр хайрлъя хайрт минь
Хайрт минь ...
Цэцгийн дэлбээ шүүдрийн усаар тэжээл аван дэлбээлдэг
Харин би чинь чинийхээ хайранд хайрлан уяран илбүүлдэг
Хархан нүдээ тормолзуулан минийхээ хайрыг хөгөлжээ
Хайрлаж явсан тэрхэн охин миний зүрхийг хөтөлжээ
Өдгөө хүртэл би чинь чамайг хайрлаж харамлаж ирсийн
Өдий болсон миний зүрхийг амьдрал хөлдөө чирсийн
Ахин чамтайгаа жаргалтай байхгүй шүү
Азгүй хайраа дахин дуулахгүй шүү

Уйллаа уйллаа хайраа чинийхээ араас уйллаа
Удахгүй чи минь наддаа ирээсэй гэж гуйлаа
Хамтдаа жаргалтай байсан мөчүүд юу юм бэ
Хайртай гэсэн чинь худлаа гэж үү

Гэхдээ бурхан надад үнэхээр хатуу амьдрал заяажээ
Ганцхан охины төлөө шаналж өөрийгөө зовоожээ
Үнэхээр их уйлдаг байсан шүү чиний араас
Жаргалтай хайрыг хүсдэг байсан шүү ганцхан чамаас
Ахин чамтайгаа жаргалтай байхгүй би чинь явъя даа
Азгүй хайраа дахин дурсахгүй чамайг мартъя даа
Одоо ингээд хоёр бизнээ мартаад хоёулаа салъя даа
Чи өөрийгөө бодоод ондоо хайраа хайгаад явдаа

Уйллаа уйллаа хайраа чинийхээ араас уйллаа
Удахгүй чи минь наддаа ирээсэй гэж гуйлаа
Хамтдаа жаргалтай байсан мөчүүд юу юм бэ?
Хайртай гэсэн чинь худлаа гэж үү

See also:

99
99.18
Rahmargh Blue Lyrics
Se otto ore vi sembran poche Lyrics